АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА /2021-09-10/
420 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онгой комиссын шуурхай штабын хурлын үеэр мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээлэл өгч, зарим шийдвэрийг гаргалаа.
 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Завхан аймагт 102 иргэн коронавирусний халдвар авч нийт батлагдсан тохиолдол 4713 болсон байна. Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу цаашид зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг олон нийтэд мэдээлэхээр болжээ. Эхний ээлжинд Завхан аймагт PCR шинжилгээ хийх 2 мянган ширхэг урвалж бодис хуваарилсан байна.
 

Завхан аймгийн 24 суманд халдвар бүртгэгдсэн, 861 иргэн эмнэлэгт, 534 иргэн гэрээр эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 1195, хүндэвтэр  179, хүнд 15 иргэн байна.
 

2021 оны 9-р сар  гарснаас хойш нийт 1202 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эмч, эмнэлгийн ажилтан, хүний нөөцийн хомсдол үүссэн,  цаашид халдвар эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэд ухамсартай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатайг онцоллоо.
 

9-р сарын 13-ны өдрөөс 12-оос дээш насны иргэдэд гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг, 9-р сарын 13-23-ны өдрүүдэд бүх насны иргэдэд томуугийн дархлаалуулалт хийхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
 

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас: “9-р сарын 1-ний өдрөөс Ерөнхий боловсролын 13 сургууль танхимаар, 16 сургууль цахимаар, 24 цэцэрлэг танхимаар, 19 цэцэрлэг цахимаар хичээллэж байна. 9 сарын 13-ний өдрөөс 90 орчим хувь нь танхимаар хичээллэх бэлтгэл ажлыг хангасан” гэлээ.
 

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас:
 

1.Амны хаалт авч үйлчлүүлдэг бүх үйлчилгээний байгууллагуудыг танхимаар үйлчлэхийг хориглох
 

2.22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох
 

3.Албан байгууллагууд аль болох ажилчдаа цахимаар ажиллуулах
 

4. Намрын дунд сарын шинийн 17 болон бусад өдрүүдэд хурим найр хийхийг хориглох чиглэл ирүүлсэн байна.
 

Иймд дээрх чиглэлийг сум бүрт хүргүүлсэн бөгөөд тухайн сумын Онцгой комисс шийдвэр гаргаж ажиллана.
 

Аймгийн Шуурхай штабын хурлаар:
 

1.Мэргэжлийн байгууллагууд коронавирусний халдвартай холбоотой урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, эргэх холбоогоор ард иргэдийг сайтар хангаж ажиллах
 

2.Аймгийн Нэгдсэн эмнэлэг иргэдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үед нь  хүндрэл, очер дараалал үүсгэхгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах
 

3. Тандалт судалгааг сайжруулж, хяналтыг чангатгах
 

4. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хяналтыг сайжруулах
 

5. Бүх  сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг ойрын хугацаанд бүрэн хангаж дуусгахаар шийдвэрлэлээ.
 

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

2021-09-10 10:48:47