Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20:30 цагт аймгийн Хөгжимт жүжгийн театрт болов.
Хурлыг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Түвшинжаргал удирдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Сумдын эрүүл мэндийн төвүүдийг ковидын эмнэлэг болгох бэлтгэл ажлыг ойрын хугацаанд хангах, сумдад ногоон эмнэлэг байгуулах арга хэмжээг авах, холбогдох зардлыг шийдвэрлэх
2. Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан сумдын Засаг даргын нөөц санг нэмэгдүүлж, болзошгүй нөхцөл байдалд уялдуулан зарцуулах
3. Уламжлалтын эмнэлэгт ковидоор өвчилсөн өвчтөн хүлээж авах бэлтгэл хангах
4. Үе залгамжлагч эмнэлгийг ковидын эмнэлэг болгох бэлтгэл ажлыг хангах, өвчтөн хүлээн авч эмчлэх нөхцөл бололцоогоор хангах
5. Эмнэлгүүдийг нэмэлт тоног төхөөрөмж, түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах
6. Хүнд өвчтөн, өндөр настай иргэн, хүүхдүүдийг Халдвартын болон Хүүхдийн тасагт байнга хэвтэж эмчлүүлэх бололцоог хангах
7.Сумдын эмнэлэгт хүчилтөрөгчийн баллоныг бэлтгэж, нөөц бүрдүүлэхэд анхаарах
8.Эмнэлэг, сургуулиудын эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад анхаарч, үзлэг шалгалт хийх
9.Сургууль цэцэрлэгийн дэргэд тандалтын баг байгуулж, байнгын үйл ажиллагааг нь тасралтгүй хангах тал дээр анхаарах
10.Эмчгүй сургууль цэцэрлэгийг эмч, эмнэлгийн мэргэжилтнээр хангах
11.Аймгийн сургууль цэцэрлэгүүдийн дэргэд тандалт хийх, шинжилгээ авах төвүүдэд ажилтан бэлтгэж, сургалтад хамруулах
12.Сайдын тушаалд заасны дагуу сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүйтний улирлаас өмнө 2 сарын хугацаанд аль болох танхимаар хичээллүүлэх бололцоог хангах
13. Аж ахуйн нэгж, иргэдээс хандиваар цугларсан хамгаалах хувцас хэрэгслийн судалгааг гаргаж, үлдсэнийг сумдад хуваарилах
14. Аж ахуйн нэгж, байгууллагуудын бүртгэл хяналтын системийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, бүртгэл хяналтыг сайжруулах арга хэмжээ авах
15. Тосонцэнгэл сум тойрсон 4 сумдынхаа ковидоор өвдсөн өвчтөнүүдийг эмчлэх, /Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул/
16.Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг ковидын эмнэлгийн орны тоогоо нэмэгдүүлэх, бусад зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү зөөвөрлөж эмчлүүлэх
17. Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн засварын ажлыг яаралтай дуусгаж ойрын хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авах
18. Шинээр дэлгэж байгаа эмнэлгүүдийг зайлшгүй шаардлагатай анхан шатны тоног төхөөрөмжүүдээр хангах
19. Зам давааны өвлийн улирлын арчлалт хамгаалалтын ажлыг шийдвэрлэхийг тус тус үүрэг болголоо.