A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session93te8gn09ob2rk9dlpldjvu4bfts5sp6): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ИХ-УУЛ, ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ИХ-УУЛ, ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
934 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 

Энэхүү зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/367 дугаар захирамжаар Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийг  Их-Уул, Тосонцэнгэл сумаас эхлүүллээ. Ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Шаравжамц ахалж, ЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Их-Уул, Тосонцэнгэл сумын ЗДТГ, Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд, бусад төрийн албан хаагчид хамтран ажиллалаа.

Энэ үеэр рентген шинжилгээ, цэрний шинжилгээ, лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, эс судлалын шинжилгээ, ЭХО оношилгоо, дотрын эмчийн үзлэг, умайн хүзүүний хавдрын үзлэг, хөхний үзлэг, арьс, бэлгийн замаар дамжих халдварын эмчийн үзлэг, нүдний эмчийн үзлэг гэсэн 11 төрлийн нарийн мэргэжлийн үзлэгт Их-Уул суманд давхардсан тоогоор 2045 иргэн, Тосонцэнгэл суманд давхардсан тоогоор 1787  иргэн хамрагдлаа.  

Мөн сумдад орчин үеийн мобайл технологийг нэвтрүүлж, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 17 төрлийн тоног төхөөрөмж олгосноор сумын иргэд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү явах шаардлагагүйгээр сумандаа оношилгоо, эмчилгээгээ хийлгэх боломжийг бүрдүүллээ.

 

2021-10-06 09:15:27

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0