A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionofd5f98lg110dsq9678dpm7erstheg3d): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

СУМДЫН ЗДТГ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
СУМДЫН ЗДТГ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
843 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ЗДТГ, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэн, заавар зөвлөмжөөр ханах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон таван ажлын хэсэг өнөөдрөөс /2021-10-18/ эхлэн хөдөөгийн 23 суманд ажиллаж байна.

 

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Нөмрөг суманд, аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан суманд, аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул суманд, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Завханмандал, Яруу суманд, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан суманд тус тус ажиллана.

Ажлын хэсгийнхэн хууль тогтоомж, тогтоол шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, цар тахлын үед байгууллагуудын урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, зохион байгуулалтын талаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу сумдын ЗДТГ, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, байгууллага бүр дээр сайн туршлага, шинэлэг ажил, ололт, дутагдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар, зөвлөмж өгч ажиллана.

Мөн сумын төрийн албан хаагчдад хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төлөвлөлт, тайлагналтын чиглэлээр сургалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авна.

 

Энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан сумдад хүргэх юм.

2021-10-18 18:20:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0