Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionpdb2koe41bk5nfihaads8ojd018rdhlv): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Бэлчээрийн малын ашиг шимийг богино хугацаанд сайжруулахын тулд тухайн бүс нутагт зохицсон үүлдэр, омгийн стандартын шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгчийг үржилд ашигладаг. Энэ ажлын үндсэн суурь нь малын үзлэг, ангилалт байдаг. Тэгвэл Завхан аймаг мал зүйчдээ бог, бод малын ангилагч-шинжээчээр мэргэшүүллээ.




Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр ХААИС-тай хамтран сумдынхаа мал зүйчдийг бог, бод малын ангилагч-шинжээчээр мэргэшүүлэх цогц сургалтад хамрууллаа. Сургалтыг онол, практик хосолсон хэлбэрээр 14 хоногийн хугацаатай зохион байгуулж, дадлагаа Эрдэнэхайрхан суманд таван төрлийн цөм сүрэг дээр хийлээ. Мөн зохиомол хээлтүүлгийн дадлагыг хийснээр мал зүйчид олон талын мэдлэг, мэдээлэлтэй болжээ.


Завхан аймагт мал зүйч мэргэжилтэн дутагдалтай байгаа. Тиймээс цаашид ХААИС-тай хамтран мал зүйчдийг бэлтгэхэд анхаарч ажиллах юм. Ингэснээр орон нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэлээ.




Мэргэжилтнүүд мал аж ахуйн үржлийн чанарыг сайжруулахад орчин үеийн шинэлэг арга барилуудыг ашиглах шаардлагатай. Тиймээс энэ удаагийн сургалт ихээхэн ач холбогдолтой болсныг онцоллоо.
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0