A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session5tl2laqil1mea76qjr9ppmi0dmlt96ui): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ ХАМТДАА ХӨГЖЬЕ” СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
809 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн алслагдсан 2 дүүрэг, нийт 23 салбараар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ноос Завхан аймагт “Хандлагаа өөрчилж хамтдаа хөгжье” хоёр өдрийн сургалт, уулзалт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

 

Энэ жилийн “Дэлхийн цагаан таягтны өдөр”-ийг Завхан аймгийн Засаг дарга дэмжин хамтран ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 350 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байна.

 

“Хандлагаа өөрчилж хамтдаа хөгжье” уулзалт, хэлэлцүүлэгт Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, багийн Засаг даргын ажлын алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ГБХЗХГ, Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн газар, БСУГ зэрэг холбогдох байгууллагуудын дарга, захирал, мэргэжилтнүүд, 24 сумын харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 88 хүн оролцлоо.

Сургалтаар МХҮХ-ны хэрэгжүүлж буй ажил, Сүхбаатар аймгийн салбар хорооны туршлага, Завхан аймгийн хараагүй иргэдэд чиглэсэн бодлого хөтөлбөртэй танилцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, “Зөвлөмж” гаргалаа.

 

Сургалтын хоёр дахь өдөр аймгийн удирдлагуудтай санал солилцож хэлэлцүүлгээс гарсан “Зөвлөмж”-ийг талархалын хамт аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалд гардуулан өгөв. Аймгийн Засаг дарга хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүхий л талаар үе шаттай дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

 “Зөвлөмж”-д тусгасны дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас харааны бэрхшээлтэй иргэдэд сурч хөгжих, үйл ажиллагаагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болов. 

 

Мөн энэ үеэр Улиастай сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль дээр хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн харааны чадварын түвшинд үнэлгээ хийж, санал солилцлоо.

 

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг 2022 оны төсөв хэлэлцэхийн өмнө зохион байгуулсан нь “Зөвлөмж”-ийг үе шаттай хэрэгжүүлэхэд цагаа олсон арга хэмжээ болсныг цохон тэмдэглэв.

2021-11-01 09:54:31

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0