A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionk64qmundgiphu04igl96vgpsst1nsmsq): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ
909 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЭМГЭНЭЛ

Балжиннямын Жамьяндагва

/1932-2021/

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын балетын урлагийг үндэслэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, багш Балжиннямын Жамьяндагва 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

 

Б.Жамьяндагва нь 1932 оны намар Завхан аймгийн Тэлмэн суманд мэндэлж, 1946-1954 онд офицерын сургууль, 1957-196 он ЗХУ (ОХУ)-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр Урлагийн дээд сургуулийг найруулагч, балетмейстер мэргэжлээр суралцан төгссөн юм.

 

Түүний амьдралын ихэнх хугацаа нь Монголын балетын урлагтай салшгүй холбоотой байсан бөгөөд 1962 оноос хойш хагас зуу гаруй жил олон сонгодог болон үндэсний, орчин үеийн балетын жүжгүүдийг тавьсан юм.

 

Тэрбээр чадварлаг уран бүтээлч төдийгүй зохион байгуулагч, найруулагч хүн юм. Түүний хосгүй бүтээлүүд нь Монголын сонгодог урлагийн, балетын урлагийн санд мөнхөд оршин хадгалагдаж байх болно.

 

Улс орныхоо урлаг, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ тодотгосон, ард түмнийхээ хүндлэлийн хойморт заларсан гарамгай уран бүтээлч, удирдагч таны хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, шударга, хүнлэг зан чанар, эгэл даруу, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД,

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

 

2021-11-24 08:12:33

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0