A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionncd8fnm1d3v6dgk8tpf3b24smf3ahql0): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
1337 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах улс тунхагласны түүхэн ойн баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол боллоо.

 

Монгол улсын иргэний андгай өргөх хүндэтгэлийн арга хэмжээг 2002 оноос эхлэн 19 дэхь жилдээ тэмдэглэгдэж байна. 2021 онд Завхан аймагт 16 нас хүрч буй 822 хүүхдийн төлөөлөл 12 шилдэг сурагч энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр Монгол улсын иргэний үнэмлэхээ ёслол төгөлдөр гардан авлаа.

Энэ үеэр Завхан аймгийн засаг дарга, Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн Д.Түвшинжаргал баяр хүргэж үг хэллээ.

Шилдэг сурагчдыг төлөөлж “Чанмдань-Эрдэнэ” лаборатори сургуулийн 11а ангийн сурагч Чойжилжавын Даваажаргал үг хэлэв. Тэрээр “...Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэх хандлагыг өөртөө төлөвшүүлсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан, өрсөлдөх чадвартай, мэдлэгтэй, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах бүхий л чадварыг эзэмшсэн эх оронч хүн болох нь үе тэнгийнхэн бидний чухал үүрэг хариуцлага юм. Бидний нуруун дээр улс эх орны минь ирээдүй буйг үргэлж санаж, хичээн суралцаж хөдөлмөрлөх ёстой. Иймд эх оронч үзэлтэй, ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархдаг, бүтээлч, хөдөлмөрч залуу үе гэдгээ бид харуулан Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн үеийн үед хамгаалан сахих болно гэдгээ амлаж байна” гэв.

  Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаа шилдэг тэргүүний сурагчдаар дамжуулан иргэн хүн эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг залуучуудад  төлөвшүүлэх зорилготой юм.

 

Хүндэтгэлийн индэрээс Монгол Улсын иргэний андгайг “Чанмдань-Эрдэнэ” лаборатори сургуулийн 11а ангийн сурагч Чойжилжавын Даваажаргал, Жавхлант цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Чулуунбаатарын Тэмүүлэн нар ёслол төгөлдөр хэлж, бусад сурагчид мөр мөрөөр нь даган уншив.

 

Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардан авсан нийт 16 настнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

2021-11-26 14:14:17

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0