A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessioner10dm3e2gs7g3d72fv9259qrvkdhsvu): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР “АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГ” НЭЭЛЭЭ
ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР “АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГ” НЭЭЛЭЭ
865 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”, “Ковид 19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт” төслөөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

 

Тодруулбал, дээрх төслийн хүрээнд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн барилгын засвар тохижилтод 367.6 сая төгрөг, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжид 821 сая 189 мянган төгрөг, Ковид-19 болон амьсгалын замын хурц халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжид 19 сая 790 мянган төгрөг, нийт 1 тэрбум 208 сая 579 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийж өнөөдөр /2021-11-29/ нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн ачаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасаг нь орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд хүрлээ.

Түүнчлэн "Ковид-19" болон SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношилгоо, эмчилгээний чадавх сайжирснаар коронавируст халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж  үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлэн байдлыг хангахад үнэтэй хөрөнгө оруулалт болж байна.  

2021-11-29 16:03:40

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0