Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionsbr7bak2v67de3dgstqq4qtccfcc9nkr): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/68 дугаар захирамжаар 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан тус жилийн нээлтийн үйл ажиллагаа, зүүн бүсийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг Их-Уул суманд зохион байгуулж байна.




Бүсийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, зөвлөгөөний зорилго нь төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн болон ёс зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйтэй, хариуцлагатай, манлайлагч төрийн албан хаагчийг бий болгох, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нөхөрсөг харилцааг тогтооход оршино.
Зөвлөгөөнд Идэр, Их-Уул, Тэлмэн, Тосонцэнгэл сумдын Засаг дарга, төрийн байгууллагын дарга, эрхлэгч, захирал, төрийн захиргааны албан хаагчид зэрэг 73 албан хаагчид оролцож байгаа бөгөөд тус зөвлөгөөн 2 өдрийн турш болох юм.




Одоогоор зөвлөгөөний чадавхжуулах үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шинээр хэрэгжүүлсэн ажил, шинэлэг санаачилгын талаар сумууд харилцан туршлага солилцох, хууль, эрх зүйн мэдлэгээ үнэлүүлэх, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн, соёлын урлагийн арга хэмжээнд оролцох зэрэг хөтөлбөрт тусгагдсан ажлууд цаашид хийгдэнэ.


Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0