Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionq7pse4gmff1frjga519ff0hbsda2rb83): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэрэг-спортын “Дөл” аймгийн аварга шалгаруулах цогцолбор тэмцээн өнөөдөр /2022-06-16/ эхэллээ.




Найм дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд Улиастай, Тэс, Отгон, Их-Уул, Тосонцэнгэл сумын 9 багийн 130 гаруй сурагч оролцож оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Өнөөдөр жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан, галын бэлтгэлийн норматив, асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгаврын тэмцээнийг тус тус зохион байгууллаа.




Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн маргааш /2022-06-17/ марш, гүйлтийн тэмцээнээр үргэлжилнэ. Багууд гранат шидэлт, саадын зурвас, буудлагын дасгал, тактикийн ажиллагаа, эмнэлгийн болон холбооны норматив, цэргийн байр зүйн норматив, химийн норматив гэсэн долоон дасгалаар өрсөлдөнө.
Шилдэг 5 багийг шалгаруулж урамшуулах бөгөөд шилдгийн шилдэг баг аймгийн Засаг даргын нэрэмжит “Шилжин явах цом”, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулахаас гадна улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Мөн баг бүрийн шилдэг хүүхдүүдийг улсын хилийн баганад аялуулах эрхээр шагнах юм.
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0