Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessiono291ch25ei9ngh7j129jcjrtmtc3gkfl): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Олон улсын “Эвийн Өргөө Энхийн Гүйлт” нь энэ оны 4-р сард Америк улсын Нью Йорк хотоос гараагаа аван эхэлсэн ба 5 сарын 14 –нд Улаанбаатар хотоос Монгол орны 21 аймаг 108 сумаар дамжин 7250 км зайг туулахаар Австрали, Унгар, Шевцарь, Шинэ Зеланд, ОХУ, Монголын 18 гүйгчтэй олон улсын баг галт бамбарыг буухиалан 31 дахь өдөртөө гүйж байна.
Завхан аймагт 6 –р сарын 19-24-ны хооронд дамжин өнгөрөх ба 6 сарын 19 –нд Сонгино, Түдэвтэй, 20-нд Нөмрөг, Яруу суманд, мөн 20-ндУлиастай хотод, 21-нд Идэр, Тэлмэн, 22-нд Тосонцэнгэл, Их-Уул гэсэн 9 сумаар дамжин өнгөрөх юм.
Гүйгчид замдаа галт бамбарыг хүлээн авах, үдэж гаргах ёслолын арга хэмжээнүүдэд оролцож сургууль, цэцэрлэг, байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас чухал гэдгийг таниулахын зэрэгцээ цар тахлын дараа иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж байгаагаараа онцлог байна.




Эвийн Өргөө Энхийн Гүйлт нь хүн төрөлхтний эв эетэй, энх амгалан дэлхийг цогцлоох нэгэн зорилгот тэмүүллийг илэрхийлсэн олон улсын буухиа гүйлт юм. Энхийн Гүйлт нь жирийн иргэдийн дунд эв эе, энх амгаланг бий болгохын төлөө зохиогдож буй манай дэлхийн хамгийн урт гүйлт төдийгүй хамгийн өргөн хүрээг хамарсан арга хэмжээ болсноороо онцлог юм.
Энэхүү гүйлт нь өдгөө 35 дахь жилдээ 160 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа ажээ.
Олон улсын Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг Монгол оронд зохион байгуулахаар БТСУХ, Аймаг Нийслэлийн ЗДТГ, Шри Чинмойн марафоны баг хамтран ажиллаж байна.


Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0