Аймгийн Засаг даргын 2022 оны А/68 дугаар захирамжаар Завхан аймаг 2022 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон нэрлэж, жилийн хүрээнд тодорхой ажил, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна.
Нэрлэсэн жилийн хүрээнд төрийн албан хаагчийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хойд бүсийн 9 сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, төрийн албан хаагчид оролцсон бүсийн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Түдэвтэй суманд зохион байгуулж, 230 гаруй албан хаагчид хамрагдлаа.
Бүсийн сургалтаар хууль эрх зүй, ёс зүйн чиглэлийн мэдлэг, мэдээлэл олгох, шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажлын тэргүүн туршлагыг солилцох, төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох зорилго бүхий илтгэлийг хэлэлцүүлэх, мэдлэг, ур чадварын сорил, соёл, урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгууллаа.
Үйл ажиллагаа тус бүрээр эхний 3 байрыг шалгаруулж, шагнаж урамшуулсан бөгөөд нэгдсэн дүнгээрээ Түдэвтэй сум шалгарч, шилдэг сум боллоо.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2022-10-25 05:21:37