АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛ СУМ, АГЕНТЛАГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ 2023 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
438 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр /2023-01-20/ аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал сум, агентлаг, төсөвт байгууллагын дарга нартай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
 
Гэрээг үзэглэхийн өмнө аймгийн Засаг дарга Завхан аймгийн 100 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар товч мэдээлэл хийсний зэрэгцээ Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарт хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгууллаа.
 
Монгол Улсын Засгийн газраас аймаг бүрт хоёр томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гадна Арц суурийн боомтыг Шивээ хүрэнтэй холбох төмөр зам барих, үйлдвэрүүдийг бүсчилж байгуулах, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт эрчимжүүлэх, Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжын нээлт хийж бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ гэдгийг онцоллоо.
 
Төрийн үйлчилгээний Е-Mongolia нэгдсэн системд холбогдсоноор иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой боллоо.
Мөн боловсролын салбарын чанарыг сайжруулах, эрүүл мэндийн салбарт бүх төрлийн өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт онцгой анхаарч ажиллана.
 
Цаашид сум, албан байгууллагын удирдлагууд орон нутгийнхаа хөгжлийн төлөө холыг харж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
 

2023-01-20 20:34:33