Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionblada3e4ae018nb2gsh2gk6d51obm69e): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Их-Уул суманд уруйн үер болсонтой холбогдуулан нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, авч байгаа арга хэмжээнүүдийг шалгаж, тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх зорилгоор 7 дугаар сарын 13-ны өдөр Засаг дарга Г.Өнөрбаяр, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Амь-Ус Трейд” ХХК-ийн захирал Д.Мягмардорж нар тус суманд ажиллалаа.
Сумын төвийн арын Овоо толгой хэмээх уулын ам, хуурай гуу жалгыг дагаж орж ирсэн үер төв дундуур урсаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, улсын чанартай авто зам, айл өрхүүдэд нэлээдгүй хохирол учруулаад байгаа.
Сумын 1,2 дугаар цэцэрлэг үерийн аман дээр байрладаг учир хохирол нэлээд амссаныг сумын удирдлагууд танилцуулав. Одоогийн байдлаар цэцэрлэг орчимдоо үүссэн лаг шаврыг цэвэрлэж зайлуулах, газраа тэгшлэх, ариутгал хийх зэрэг арга хэмжээнүүдийг өөрсдийн хүч бололцоогоор хийж байна.
Засаг дарга Г.Өнөрбаяр сумын нөхцөл байдалтай танилцаж, Завхан АЗЗА ТӨХК-д гүйцэтгэлийн дутуу ажлууд болох төв замаас сумын төв рүү салж ордог уулзварын 2 хажуугийн эвдэрсэн хэсгийг яаралтай засаж дуусгах, ус зайлуулах сувгуудыг нэмж, ус урсаж гарах зайг өргөн болгох үүрэг өглөө. Мөн сумын ЗДТГ-т шороон далан босгож чулуугаар хамгаалах ажлыг ойрын үед хийлгэхээр болов.
Түүнчлэн цэцэрлэгүүдийн эвдэрч гэмтсэн тоглоомын талбайг шинэчлэх, ариутгал хийх, сумын төв доторх замууд болон айл өрх, аж ахуйн нэгжийн лаг шавар үүссэн газрыг тэгшлэн түрж байгаа 2 ковшийн зардал, хохирлоос үүдсэн бусад зардал, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардлыг Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн дүгнэлтийг үндэслэн Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Мөн Сумдын засаг дарга нар үерийн ам, эрсдэл бүхий газруудад газар олгох асуудлаа таслан зогсоох, ийм шийдвэр гаргахгүй байхыг анхаарууллаа.






Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0