Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Г. Өнөрбаяр Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн нээлтэд оролцов.
Тэрээр боловсролын салбарын нийт багш ажилчдад ажлын, хүүхэд багачуудад сурлагын амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5600 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 16000 гаруй суралцагч, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 870 оюутан элсжээ.
Боловсролын салбарт нийт 2599 багш, ажилтан ажиллах урьдчилсан дүнтэй байгаа бол ерөнхий боловсролын 1 дүгээр ангид 1233 суралцагч элсээд байна.
2023-2024 оны хичээлийн жил нь боловсролын тухай багц хуулиуд батлагдаж, боловсролын шинэчлэл хийгдэж байгаагаараа онцлог юм.