АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
256 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих ахлан ажиллаж байна.

Хуралд хөдөө аж ахуй, төв суурингийн 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар салбарын удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээллээ өгөв.

Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд аймгийн орон нутгийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 150 сая төгрөгийн өвс бэлтгэх тендер зарласан, сумын аюулгүйн нөөцөд 24 сумаас 363,1 тн өвс, 22,4 тн тэжээл бэлтгэсэн, малчид, мал бүхий иргэд байгууллагын бэлтгэсэн аймаг сумдын аюулгүйн нөөцөд өвс, хадлан тэжээл 6729 тн, малын тэжээл 2691 тн, гар тэжээл 55 тн, үйлдвэрийн тэжээл 52 тн, давс, хужир, шүү 342 тн тус тус бэлтгээд байна.

Бэлчээрийн даацыг тооцож гаргасан дүнгээр нийт бэлчээрийн 59 хувь нь хүрэлцээтэй нөөцтэй, 29 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 7 хувь нь олон дахин хэтэрсэн гэж гарчээ.

Мөн хурлаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих сумдын эрчим хүчний найдвартай байдлыг хангах, дулаан хангагч байгууллагуудын эрчим хүчний нөөц эх үүсвэрийг бэлтгүүлэх, шугам сүлжээнд үзлэг хийх зэрэг төв суурин газрын өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах асуудлуудаар тодорхой чиглэлүүдийг өгөв.

2023-10-30 15:00:00