Тус төслийн баг “ENSURE”, “ A LAB”, “ BIOFIN”, “Тогтвортой ноолуур” платформын төлөөлөгчидтэй Завхан аймагт ажиллаж байна.
Тэд орон нутгийн засаг захиргааны алба хаагчдыг байлцуулан аймгийн удирдлагуудтай уулзалт хийв.
Уулзалтаар БНАТ-ын хуулийн хэрэгжилт болон Тосонцэнгэл, Их-Уул сумдад бэлчээрийн менежмент, малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн удирдлагуудтай хамтран байгаль дэлхийгээ хамгаалахад чиглэсэн үр дүнтэй санхүүжилтийн талаар хамтран хийж болох ажилд анхаарах, “Тогтвортой амьжиргаа ба байгаль орчин” портфолио туршилтыг эхлүүлэх талаар ярилцав.
Мөн томилолтын баг “ADAPT” төслөөс дээрх хоёр суманд хэрэгжүүлж буй ажлын туршлагыг судлан үзнэ.