Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionb5gvaciqrqa6gebq2ussc9tbo97slj30): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Нэг цэгийн үйлчилгээний төв нь 2018 онд аймгийн Цагдаагийн газрын дэргэд хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар нийт 299 хүнд 2343 хоногийн үйлчилгээг үзүүлээд байна. Үүний 182 нь хүүхэд, 117 нь насанд хүрэгчид байгаа юм. Тус төв нь хохирогчдод аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, нийгмийн ажил, сэтгэл зүй болон хууль эрхзүйн зөвлөгөө, эрүүл мэнд, боловсрол, өмгөөллийн үйлчилгээ, холбон зуучлах гэсэн чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлдэг.
"Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн удирдлагын багийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих ахлан ажиллаж байна. Тэрээр хурлыг нээж хэлсэн үгэндээ:
- Улс орон даяар хүүхэд хамгааллын асуудлыг нэгт тавьж, онцгой анхаарч байна. Завхан аймаг ч энэ бодлогыг баримтална. Хүүхдүүд зөвхөн гэр бүлийн орчинд биш, сургууль, цэцэрлэг, олон нийтийн орчинд ч хүчирхийлэлд өртөж байгааг бид анхаарч ажиллах шаардлагатай байна. Ямар ч асуудлаас нэн тэргүүнд хүүхдийн эрхийн асуудлыг тавих ёстойг онцлон хэллээ.
Хурлаар “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн тайлан, мэдээлэл, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.


Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0