A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session09icjul95kbmcf944euojdicskriomvp): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

УЛИАСТАЙ ЗАХ ОРЧМЫН ШОРООН ХЭСГҮҮДИЙГ АСФАЛЬТЛАВ
УЛИАСТАЙ ЗАХ ОРЧМЫН ШОРООН ХЭСГҮҮДИЙГ АСФАЛЬТЛАВ
775 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр 2023 оны 9 дүгээр сард “Улиастай зах”-д ажиллаж, худалдаа эрхлэгчид, үйлчлүүлэгчидтэй уулзсан. Тэдний тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг сонсож, шат дараатай шийдвэрлэнэ гэдгээ хэлсэн юм.

Тэрээр эхний ээлжид зах орчмын шороон хэсгүүдийг асфальтлах ажлыг хүйтрэхээс өмнө хийлгэнэ гэдгээ мэдэгдсэн.

Шороон хэсгүүд тоосжилт ихтэй учир иргэд сүү, цагаан идээ, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнээ зарж борлуулахад хүндрэлтэй, ариун цэврийн шаардлага хангахгүй болох, овон товон ихтэй учир бороо орсон үед усаар дүүрэх, машинтай болон явганаар зорчиход бэрхшээлтэй зэрэг хүндрэлтэй асуудлууд их байсан юм.

Иймээс “Улиастай зах”-ын шовгоруудын зүүн хэсэг, “Чандмань” авто жолооны сургуулийн завсрын хэсэг, “Цахир” дэлгүүр болон “Авто сэлбэг”-ийн дэлгүүрийн завсрын хэсгүүдэд буюу 3 хэсэг газарт шороон хэсгийг асфальтлах ажлыг хийж гүйцэтгэв.

Энэ хэсгүүдэд борооны ус тогтохоос сэргийлж, ус зайлуулах 3 худаг “Амь-Ус” ХХК- с хийж гүйцэтгэсэн.✅

2023-11-02 17:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0