A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessiontjuhm65se0ct76dd2tdafl5co03p2b3q): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАН АЙМАГТ АНХ УДАА АНГЛИ ХЭЛНИЙ “PEARSON” ХӨТӨЛБӨРИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 12 ДУГААР АНГИД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
ЗАВХАН АЙМАГТ АНХ УДАА АНГЛИ ХЭЛНИЙ “PEARSON” ХӨТӨЛБӨРИЙГ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН 12 ДУГААР АНГИД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
655 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Англи улсаас гаралтай, 150 гаруй жилийн түүхтэй, дэлхий нийтийн боловсролын системд өндөр үр өгөөжтэй “Pearson” хөтөлбөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын зарим сургуулийн 5,6 дугаар ангид хэрэгжиж байна.

Тэгвэл энэхүү хөтөлбөрийг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр санаачлан бусад аймгаас түрүүлж, Завхан аймагтаа анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хичээл аймгийн хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад олон улсын стандартын дагуу сурах бичиг, цахим хосолсон хэлбэрээр хичээллэнэ.

Хөтөлбөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Боловсролын ерөнхий газар, ”Pearson” хөтөлбөрийн мэргэжилтнүүд аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулийн англи хэлний багш нарт зөвлөн туслах, чиглүүлэх сургалтыг орлоо.

Сурагчдыг оношлох, явцын, сүүлийн үнэлгээ гэсэн шалгуураар үнэлж үр дүнг тооцох юм.

Хөтөлбөр хэрэгжсэнээр 12 дугаар ангийн сурагчид англи хэлний олон улсын стандартын хичээлийг судалж, элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авах боломж бүрдэх, цаашлаад гадаадын их дээд сургуульд элсэхэд дөхөм болох олон талын ач холбогдолтой.

2023-11-27 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0