Улсын аварга малчин Х.Насанбатын шагналыг УИХ-ын гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханы бие төлөөлөгч Э.Доржрагчаа нар гардуулан өглөө.
Х.Насанбат, гэргий П.Ганчимэг нар 32 жил мал маллаж, малаа 5 төрлөөр өсгөн үржүүлж байгаа удам дамжсан малчид юм.
Тэднийх Багануур багийн Өндөр шалангийн өвөлжөөнд өвөлжиж байна.
2011 онд аймгийн аварга, 2022 онд “Алтан хурганы эзэн” -ээр тодорч байсан малч гэр бүл төрдөө ийнхүү хөдөлмөрөө үнэлүүллээ. 2024-02-07 00:00:00