Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessiontcp3p4potmiv7hb6voe95vh7t9narcen): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Кызыл улс дахь Ерөнхий консул Ч.Ганболд нараар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Бүгд Найрамдах Хакас улсад ажлын айлчлал хийлээ.
Ажлын хэсэг Бүгд Найрамдах Хакас улсын тэргүүн бөгөөд Засгийн газрын дарга Коновалов Валентин Олегавич, 1-р орлогч бөгөөд Тамгын газрын дарга Курбатова Татьяна Анатольевна, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Труфанов Сергей Иванович, Зам тээврийн сайд Емелин Олег Владимирович, Ойн аж ахуйн сайд Матвиенко Олег Сергеевич, Худалдаа аж үйлдвэрийн танхимын холбооны дарга Сорокин Владимир Александрович, Эдийн засгийн хөгжлийн сайд Дворяк Наталья Владмировна, Хөгжлийн сангийн захирал Пауль Денис Анатольевич, Гадаад явдлын яамны Карасноярск хот дахь төлөөлөгчийн газрын 2 дугаар нарийн бичгийн дарга Белоконь Михайл Алексеевич, Байгалийн нөөц экологийн яамны 1 дүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Картин Алик Владимирович нартай Бүгд Найрамдах Хакас улсын Засгийн газрын төв байранд албан ёсны уулзалт хийлээ.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Завхан аймгийнхаа тухай, нөөц бололцоо, давуу талуудыг танилцуулж, Бүгд Найрамдах Хакас улстай хамтарч ажиллах боломжуудын талаар хэд хэдэн санал тавьлаа. Тухайлбал гурил, тэжээл, хүнсний худалдааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Бүгд найрамдах Хакас улсын их дээд сургууль болон политехник коллежуудад хүүхдүүдийг сургах, залуучуудын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов. Эдгээр ажлуудыг эрчимжүүлэхийн тулд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болов. 2024-02-17 00:00:00
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0