Аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих ахлаж байна. Тэрээр албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дарга удирдлагуудтай хуралдаж өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл авч тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөв.