“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО-ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
68 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Уг сургалтын зорилго нь хөгжлийн бодлого, төлөвлөлт ба байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх юм.

Сургалтад сумдын ЗДТГ-ын дарга нар, аймгийн ЗДТГ-ын бодлогын мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс агентлагийн бодлогын баримт бичиг хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.

Сургалтын сэдэв бүр арга зүйг бататгах кейс, дасгал, хэлэлцүүлгийн хүрээнд явагдаж байгаа ба танхимын болон цахим сургалтын төгсгөлд сертификат олгоно.

2024-11-11 00:00:00