ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
37 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг 9 байгууллагын 14 алба хаагч, 13 сумын 26 алба хаагч төрийн жинхэнэ алба хаагчийн тангаргаа өргөв.

2024-11-26 00:00:00