A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionc23sql4c25cm7n2k87f1buh9i2cabj6i): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ, ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ӨРГӨН БАРИЛАА
ЗАВХАН АЙМГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ, ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1025 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр /2024.11.25/ Завхан аймгийн 2025 оны төсвийн төсөл, Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын дарга Б.Санжсүрэнд өргөн барилаа.

Тэрээр 2025 оны төсвийн төсөл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр нь үндсэн 5 зорилтыг тэргүүлэх чиглэл болгосныг онцлоод:

1. Хүний хөгжлийн зорилтын хүрээнд: Хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулах,

2. Дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд: Зам харилцаа холбоо, инженерийн шугам сүлжээ, хотын стандарыг сайжруулах,

3. Бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд: Татварын бааз суурь болон ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлүүдийг дэмжих,

4. Мал аж ахуй, хөдөө аж ахуйг дэмжих зорилтын хүрээнд: Малын үүлдэр угсааг сайжруулах, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, усалгаатай газар тариаланг сэргээх,

5. Аялал жуулчлалыг дэмжих зорилтын хүрээнд: Завхан аймгийг баруун бүсийн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн зорилтуудыг тусгасныг дурдлаа.

2024-11-26 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0