Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionvnp4m5j521m50li02qd2fmajtjpd2lfo): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг Монгол улсад анх удаа 1997 оноос эхлэн Төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн, төрийн бус, олон улсын байгууллагуудыг уриалж, хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил тус аяныг дэлхий нийтэд “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” уриан дор, Монгол Улс “Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй-Шалтаг бүү тооч” уриан доор тэмдэглэж байна. Аяны хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос ирсэн албан бичгийг төрийн бүх байгууллагуудад хүргэн, Жендэрийн дэд салбар хороод, хэлтэс, агентлагийн даргаар ахлуулсан Жендэрийн дэд салбар зөвлөлүүд аянд нэгдэн ажиллах үүрэг, чиглэл өгч төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийг идэвхтэй оролцуулан, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамжинд заасан санаачилгыг дэмжин, холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг уриалж байна.
Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0