АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР АГЕНТЛАГУУДЫН ДАРГА НАРТАЙ 2025 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
79 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын “ Аргачлал, загвар батлах тухай” 2020 оны 100 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Засаг дарга Г.Өнөрбаяр арга хэмжээний төгсгөлд 2024 онд Завхан аймаг Улсын хэмжээнд ажлаараа шалгарч “Шилдэг аймаг” болсонд төрийн байгууллагуудын оролцоо чухал нөлөөлтэй байсныг онцолж, баяр хүргэлээ.

Мөн тэрээр 2025 онд хариуцсан салбар, аймаг, бүс, улсын хэмжээнд онцгой үр дүн гарахуйц ажил, арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэж, манлайлал үзүүлж ажиллахыг байгууллагын удирдлагуудаас хүсэв. Аймгийн Засаг даргын зүгээс шинээр санаачилсан, ач холбогдол өндөртэй ажлуудыг бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

2025-01-30 11:42:29