A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionqnt4rmg657kjsbvgo4ors537ad0j3ame): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
441 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу 2025 оны 3 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд Завхан аймгийн 24 суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийх, албан хаагчдад төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилготой ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улиастай суманд ажиллаж, төрийн байгууллагын албан хаагчидтай аймгийн ХЖТ-т уулзалт хийж, мэдээлэл арга зүйн зөвлөгөө өгч, тэдний тулгамдсан асуудлуудыг сонсож ярилцсаны зэрэгцээ Хүний нөөцийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа болон Улиастай сумын Засаг дарга, төрийн байгууллагуудын дарга эрхлэгчидтэй аймгийн ЗДТГ-т уулзалт хийв.
Мөн энэ өдрүүдэд Завхан аймгийн сумдад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Маргаан хянан шалгах газрын ахлах референт Э.Мөнхгэрэл нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

2025-03-25 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0