A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionfoul8mnnul92hc7k6ghvfdd7si13c2pr): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
616 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ удаагийн хурлаар хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн зээлийн зэргэн төлөлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны гүйцэтгэлтэй танилцаж, 2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хуваарийг баталлаа.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 618 ажлын байрны захиалга авч, 246 иргэнийг ажилд зуучилж, хөдөлмөр эрхлэх чадавхийн үнэлгээ, хувийн төлөвлөгөө хийх үйлчилгээнд 300 иргэнийг хамруулжээ. Малжуулах хөтөлбөрт малгүй болон богт шилжүүлсэнээр 200 хүртэлх толгой малтай 244 өрх, 488 иргэн хамрагдсан ба нэг өрхөд 8 сая төгрөгийн зээлийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд 199 сая төгрөг зарцуулсан ба 25 байнгын ажлын байр бий болгож, нэг иргэнд 8 сая төгрөг олгоод байна.
Мөн аж ахуй эрхлэлтийн сургалт, түр ажлын байрыг дэмжих арга хэмжээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Засгийн газар болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс тодорхойлсон хөтөлбөр зэрэгт нийт 3233 иргэнд үйлчилгээ үзүүлж, 1406 иргэнийг байнгын болон түр ажлын байрт зуучилжээ.
Аймгийн Засаг дарга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн дарга Г.Өнөрбаяр цаашид хэрэгжүүлэх ажлуудын саналуудтай танилцаж, зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, олон нийтэд ажлаа ил тод тайлагнах, хөтөлбөр, зээлүүдийн мэдээллийг иргэдэд сайтар түгээх талаар чиглэл өгөв.

2025-04-07 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0