A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionbvdmhtp3k4nejak5sefmfkd7c2t96sl0): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ИЖ БҮРЭН ШИНЭ ШҮДНИЙ КАБИНЕТТАЙ БОЛОВ
ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ИЖ БҮРЭН ШИНЭ ШҮДНИЙ КАБИНЕТТАЙ БОЛОВ
633 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Японы Хүүхдийг Ивээх Сан “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2025 оноос Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж, иж бүрэн шинэ шүдний кабинетыг өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 4-нд хүлээлгэн өглөө.
Шүдний кабинет байгуулснаар Түдэвтэй сумын иргэдээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул зэрэг сумын 16 мянга гаруй иргэд, 0-18 насны 6,600 орчим хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэв.
"Денан төсөл"-өөр сумын эрүүл мэндийн төвүүдэд шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлэх, эмч, ажилтнуудыг сургаж, чадавхжуулахаас гадна сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулан эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Японы Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2012 оноос Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал суманд, 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа,
Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Т.Рэнчинванжил, Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд, эрүүл мэндийн төслийн ажилтан Б.Номин, Завхан аймаг дахь салбарын ажилтан П.Дөлгөөн, Б.Мягмарсүрэн болон бусад албаныхан оролцов.

2025-04-04 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0