ТҮДЭВТЭЙ СУМАНД ЯПОНЫ ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНГИЙН ШҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
311 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Японы Хүүхдийг Ивээх Сан нь АНУ-д төвтэй Денан төслийн санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд Шүдний эрүүл мэндийн кабинетийн төслийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр /2025.09.04/ Денан төслийн удирдах зөвлөлийн гишүүн Жейн, Японы хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар манай аймагт ирж аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжилтай уулзалт хийлээ.
Уулзалтаар Түдэвтэй суманд хэрэгжиж буй шүдний эрүүл мэндийн кабинетийн талаарх мэдээллийг солилцож, аймгийн хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал ямар түвшинд байгаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудуудын талаар ярилцлаа.

2025-09-04 18:01:28