A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionshd47fb1fm4r3pvf25o4l22tt58bsatj): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

ЗАВХАН АЙМАГТ АРЦ ТАРЬЖ УРГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
ЗАВХАН АЙМАГТ АРЦ ТАРЬЖ УРГУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2944 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, ХААИС - Агроэкологийн сургууль, “ Гарааны ногоон дэлхийн чанар” ХХК-тай хамтран Завхан аймагт арц тарьж ургуулах судалгааны ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын хэмжээнд арцны гол нөөц Завхан аймагт бий. Тийм ч учраас арцны нөөц тархац, одоогийн төлөв байдлыг тодорхойлох, арцыг хүлэмжинд тарьж ургуулах анхан шатны туршилт хийх, арцны эрэлт хэрэгцээ, худалдаа эргэлтэнд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааг эхлүүлэх, тодорхой тархац бүхий ялгаатай газруудыг хашиж хамгаалах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.
Уг ажлуудын явцын талаар аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр ХААИС-ын экологийн тэнхимийн багш доктор, дэд профессор М.Хишигжаргал, БОУАӨ-ийн яамны Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн албаны дарга Э.Анхбаяр нартай уулзаж ярилцлаа.
Тэд судлагааны ажлын талаар ярилцаж, цаашид арцыг үрээр болон мөчрөөр ургуулах ажлыг олон хувилбараар өргөн цар хүрээтэй үргэлжлүүлэх, арцны экологи эдийн засгийн үнэлгээ хамгаалал ашиглалтын нарийвчилсан судалгаануудыг тогтвортой явуулахаар зорьж буй талаар хэлэлцэв.

2025-08-14 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0