A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessionse8b3ar6u2pp69vkb89ha4dtmevf14en): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТБААТАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТБААТАР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2887 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 11-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон салбарын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний газраас аймгийн байгаль орчны салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудаа ярилцав.
Энэ үеэр Завхан аймагт хуурайшилт өндөр, ойн санд хөнөөлт шавьж голомтлон тархаж буй асуудал, элсний нүүдэл, газар нутгийн цөлжилт, бэлчээрийн доройтол, хөрсний бохирдол, хяналт шалгалтыг сайжруулах техник хэрэгсэлийн дутмаг байдал зэрэг асуудлуудыг хөндөв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудыг сууриар нь шийдвэрлэх бодлого баримталж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйгаа танилцуулж, аймаг орон нутгийн зүгээс эдгээр асуудлуудад анхаарч, байгаль орчинд үүсээд буй хүнд нөхцөл байдал, хор нөлөөг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов.
Ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймгуудад ажиллах юм.

2025-08-12 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0