A PHP Error was encountered

Severity: Warning

Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_sessions5o4lt9tarvg11aavlo4iouq39t312o0): failed to open stream: Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 177

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)

Filename: Session/Session.php

Line Number: 137

БАЯНХАЙРХАН СУМАНД ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫГ ХУРАЛДУУЛАВ
БАЯНХАЙРХАН СУМАНД ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫГ ХУРАЛДУУЛАВ
1771 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Онцгой байдлын газарт 2025 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагт Баянхайрхан сумын Төөнт багийн Хамар даваа гэдэг газарт ой хээрийн түймэр гарсан тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа.
Ой хээрийн түймэр Баянхайрхан сумын төвөөс хойд зүгт 11 км-т, аймгийн төвөөс 250 км-т гарсан. Урьдчилсан байдлаар 800 гаруй га ой болон хээрийн талбай түймэрт автсан, хуурайшилт маш өндөр, салхины хурд 10 м/секунтээс дээш нэгэн чигт биш, ой дахь түймэр уулын хярд, хүн техник очих боломжгүй байдалтай байна. Түймэр гарсан газрын орчимд айл өрх байхгүй, түймэр урд зүг рүү чиглэж байна.
Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Засаг дарга Г.Өнөрбаяр түймрийн голомт руу Засаг даргын орлогч Д.Уужимсанаагаар ахлуулсан бүрэлдэхүүнийг томиллоо. Мөн Тосонцэнгэл, Тэс, Улиастай, Сонгино сумдын Онцгой байдлын харьяа нэгжүүд болон мэргэжлийн анги салбар, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид болон тойргийн сумдаас хүн хүч гаргаж ажиллуулах, Түдэвтэй-Арц суурь чиглэлд авто зам тавьж буй компаниас техник хэрэгсэл гаргуулж ажиллахыг чиглэл болгов.

2025-08-10 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)

Filename: Unknown

Line Number: 0