Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

 

Салбар зөвлөлийн хуралдаан

Хурал

-даан болсон он сар өдөр

Хэлэлцсэн асуудлын тухай

Шийдвэрлэлт

1

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №1

2017.03.13

1.Хамтын удирдлагын байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн Хуралдааны дэгийг хэлэлцүүлж батлах

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн Хуралдааны дэгийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гишүүдийн саналыг тусган 2017 оны 02 тоот тогтоолоор баталлаа. 

2.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэж батлах

Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны Үйл ажиллагааны  төлөвлөгөөг 5 зорилтын хүрээнд тогтмол хийгддэг ажлууд болон нийтлэг болон тусгай чиг үүргүүдийг тусган боловсруулж, 2017 оны 01 тоот тогтоолоор баталлаа.

3.Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцүүлж дүгнэлт хүргүүлэх

 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Ургамал, Их-уул, Нөмрөг, Шилүүстэй, Сантмаргаз, Тосонцэнгэл сумын II сургууль, Улиастай сумын 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг  зохион байгуулж, шалгалтын илтгэх хуудас, дүнг салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дүгнэлт гарган  нэр дэвшүүлж, томилуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-03-24 14:45:03