Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 04 САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

Салбар зөвлөлийн хуралдаан

Хурал

-даан болсон он сар өдөр

Хэлэлцсэн асуудлын тухай

Шийдвэрлэлт

1

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №3

2017.04.19

1.Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцүүлж тухайн албан тушаалд нь нэр дэвшүүлэн тогтоол гаргаж, дүгнэлт хүргүүлэх

1.Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

2.Боловсрол, соёл урлагийн газар

3.Орон нутгийн өмчийн газар

4.Хүнс, хөдөө аж ахуйн газар

5.Санхүүгийн хяналт, аудитын алба

6.Аймгийн ИТХ-ын Орон нутгийн бодлого зохицуулалтын хэлтэс

7.Улиастай сумын ЗДТГ-ын дарга

8.Завханмандал сумын ЗДТГ-ын дарга

9.Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын дарга

10.Цагаанчулуут сумын ЗДТГ-ын дарга

11.Ургамал сумын ЗДТГ-ын дарга

12.Яруу сумын ЗДТГ-ын дарга

13.Их-уул сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

14.Отгон сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга

15.Тэлмэн сумын  ИТХ-ын нарийн бичгийн дарга

Тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсгийн тайланг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Энэхүү тайланг хэлэлцээд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд Н.Эрдэнэцэцэгийг, Боловсрол, соёл урлагийн газрын даргын албан тушаалд С.Ганчимэгийг, Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалд Д.Батмэндийг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Б.Солонгыг, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд Л.Содномыг, аймгийн ИТХ-ын Орон нутгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн даргын албан тушаалд Д.Үнэнхүүг, Завханмандал сумын ЗДТГ-ын албан тушаалд Ө.Дуламсүрэнг, Улиастай сумын ЗДТГ-ын албан тушаалд Т.Мөнхбаатарыг, Ургамал сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд М.Өсөхбаярыг, Цагаанчулуут сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд И.Загдсүрэнг, Цагаанхайрхан сумын ЗДТГ-ын албан тушаалд Б.Эрдэнэтуяаг, Яруу сумын ЗДТГ-ын албан тушаалд Ц.Дамдинсүрэнг, Их-уул сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд  П.Сэдбазарыг, Отгон сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд Ж.Мөнхбатыг, Тэлмэн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Номин-эрдэнийг тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр тогтов. 

Эдгээр иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө.

 

2.Шилүүстэй сумын Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Дуламжавын  өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

Шилүүстэй сумын Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Дуламжавын  өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтов.

3.Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Баясгалангийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, бэлчээр, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Баясгалангийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтов.

 

 

 

4.Тосонцэнгэл сумын Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

Тосонцэнгэл сумын Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтов. 

 

 

 

5.Нөмрөг сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Шошдарын өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

Нөмрөг сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Шошдарын өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтов.  

 

 

 

6.Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Балжиннямын өргөдлийг шалгах ажлын хэсэг томилох

Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Балжиннямын өргөдлийг шалгах ажлын хэсэг томилсон салбар зөвлөлийн тогтоол гарахаар тогтов.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

НИЙТЭЛСЭН: 2017-04-19 09:27:24