Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 05 САРЫН 05-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

 

Салбар зөвлөлийн хуралдаан

Хурал

-даан болсон он сар өдөр

Хэлэлцсэн асуудлын тухай

Шийдвэрлэлт

1

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №5

2017.05.05

1.Шилүүстэй сумын ЗДТГ-ын дарга Д.Даваанямын өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

Шилүүстэй сумын ЗДТГ-ын дарга Д.Даваанямын  гаргасан өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлтийг зөвлөмжийн хамт Д.Давааням болон сумын Засаг даргад хүргүүлэхээр тогтов.

2.Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Балжиннямын өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

 

Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байсан Б.Балжиннямын өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, Б.Балжиннямыг  ажлаас чөлөөлсөн шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй тул салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтов.

3.Шилүүстэй сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга С.Дэлгэртөрийн өргөдлийг шалгах ажлын хэсэг томилох

 

Шилүүстэй сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга С.Дэлгэртөрийн өргөдлийг шалгах ажлын хэсгийг салбар зөвлөлийн шийдвэрээр томилохоор тогтов.  

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ 

НИЙТЭЛСЭН: 2017-05-05 09:28:28