Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНЫ 10 САРЫН 30-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

 

Салбар зөвлөлийн хуралдаан

Хурал

-даан болсон он сар өдөр

Хэлэлцсэн асуудлын тухай

Шийдвэрлэлт

1

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаан №7

2017.10.30

1.Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцүүлж дүгнэлт хүргүүлэх

1.Асгат сумын Засаг даргын Тамгын газрын дарга     

2.Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга 

3.Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга

Тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилогдсон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн тайланг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Энэхүү тайланг хэлэлцээд тухайн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан Д.Батбилэгийг Асгат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Г.Ганболдыг Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Ш.Отгонбаярыг Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр тогтов. 

Эдгээр иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө.

2.Нөмрөг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Сүрэнрагчаагийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх

Нөмрөг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Сүрэнрагчаагийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн ахлагч, НБХ-ийн дарга, ТАЗсЗ-ийн гишүүн А.Шаравжамц ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтов.

 

 

 

3.Бусад асуудал

Тус салбар зөвлөлөөс 2017 оны 11 сарын 15-нд төрийн жинхэнэ албаны удирдах, 11 сарын 22-нд төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий албан тушаалтнуудын захиалгыг үндэслэн зохион байгуулах, мөн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг Нутгийн захиргааны байгууллагуудын сул ажлын байрны захиалгыг үндэслэн 12 сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга танилцууллаа.

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-10-30 17:32:08