Завхан аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба нь ИТХ-ынТэргүүлэгчдийн 2013 оны 24 дүгээртогтоолоорбайгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/231 тоотзахирамжаар Худалдан авах ажиллагааны алба, Орон нутгийн өмчийн алба нэгдэн Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар болж бүтцийн өөрчлөлтөд орсон.
Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж түүний үр ашгийг дээшлүүлэх, тооллого хийх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцлийг гаргах ажлыг зохион байгуулах, мөн худалдан авах ажиллагаа зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Худалдан авах ажиллагааны алба аймгийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/45 тоот захирамжаар байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д заасан улс болон бүс нутгийн чанартай төсөл, арга хэмжээ, мөн зүйлийн 45.2.1 дэх хэсэгт заасан өөрийн хэрэгцээнд худалдан авах бараа, ажил үйлчилгээнээс бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий алба юм.