АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШИЛДЭГ СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
1985 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сувилахуйн ухааныг үндэслэгч Английн иргэн Флоренс Найтенгель нь 1820 оны 5 сарын 12 нд баян язгууртны гэр бүлд төрж өсөн өндөр боловсрол эзэмшин тэрээр Латин, франц, Герман, Итали, Грек хэлийг төгс мэддэг байсан төдийгүй сувилахуйн шинжлэх ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавъяатай эмэгтэй юм. Иймд дэлхий дахинд түүний төрсөн өдрөөр жил бүр олон улсын сувилагчийн өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Манай улсад Олон улсын сувилагчдын өдрийг 1995 оноос хойш жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, мэргэжлийн үнэ цэнийг иргэд олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээ хийх, ажил мэргэжлийн уралдаан зохион явуулах зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар иржээ.

Энэ онд олон улсын сувилагчдын өдрийг ”Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуйн тусламж үйлчилгээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд аймгийн хэмжээнд сувилахуйн зөвлөлөөс олон ажлуудыг үе шаттай зохион байгуулсан байна. Үүнд: Сувилагчийн нэг өдрийн аян, сувилагч мэргэжлээ сурталчлах Хишиг өдөр, гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг ДЗОУБ-ын Хүүхэд хөгжил хөтөлбөртэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настанд мэс засал, эх хүүхэд, хөнгөвчлөх тусламж үзүүлэх багуудыг  байгууллагын даргын тушаалаар томилон ажиллуулж мөн Өрхийн эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны төвтэй хамтран Улиастай сумын Жинст, Жаргалант, Богдын гол, Өлзийт багийн хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэн, эцэг эх асран хамгаалагчид зааж сурган Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран 189,000 төгрөгийн ариун цэвэр эрүүл ахуйн  хэрэгсэл олгосон байна..

Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжлийн уралдааныг 3 үе шаттай зохион байгуулан шилдэгүүдээ шалгарууллаа. Аймгийн сувилахуйн зөвлөлөөс шалгаруулсан тэргүүний ШИЛДЭГ сувилахуйн баг, удирдагч, сувилагч, эх баригч, лаборант, багийн эмч, бариа засалч, статистикч нарын 8 мэргэжилтэнг Аймгийн Засаг даргын нэрэмжит Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж хүндэтгэл үзүүллээ.

Мөн онол практикийн бага хурал зохион байгуулан шилдгүүдээ тодруулан Дотрын тасгийн З.Лхавгасүрэн ахлагчтай багийн Хөвөнгийн хэрэгцээнд хийсэн судалгаа, төрөх тасгийн сувилагч Я.Жамбалсүрэн, Халдвартын тасгийн сувилагч Ю.Аюурзана нарын Аюулгүй хайрцагны хэрэглээнд хийсэн судалгаа, Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Долгорсүрэнгийн судалгаа тус тус шалгарч ивээн тэтгэгчээр оролцсон “Зуурмаг” ХХК шилдгүүдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулжээ..

Урлаг спортын хүрээнд Системын аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулж хурд хүч авхаалж самбаагаа сорьж, сувилагч тусгай мэргэжилтнүүдээс гоцлол, харилцаа, уртын дуу, бүжиг, хөгжим, уран уншлага язгуур урлагын төрлүүдээр урлагын авъяасыг тодруулан шалгарсан мэргэжилтэнүүд ”Дэнлүү барьсан бүсгүй” хүндэтгэлийн концертийг 2 удаа тоглолоо. Тоглолтонд  аймгийн 24 Эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй мэргэжилтэн оролцлоо. Мөн Эрүүл мэндийн байгууллагын 19 мэргэжилтэнг Монголын Сувилахуйн нийгэмлэгийн 1000 сувилагчийн чуулган, Сувилахуйн амьдрал төвийн “Алтан дэнлүү” хүндэтгэлийн үйл ажиллагаанд төлөөлөгчөөр оролцуулан, Улаан-Үдэ хотод 17 хүнийг явуулж туршлага солилцсон арвин амжилтаар сувилахуйн өдрөө тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

2016-05-17 11:08:41