Завхан аймгийн хэмжээнд 2016 онд халууралт, тууралтат хам шинж бүхий халдварт өвчний анхны тохиолдол 01 сард бүртгэгдэж, үүнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 136 тохиолдол бүртгэгдээд байна.Улсын онцгой комиссын даргын 2 дугаар тушаал, Завхан аймгийн засаг даргын А/104 дүгээр захирамжийн дагуу 18-30 насны /1986-1998он/ иргэдийг дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд байнгын 26, түр 10, явуулын 26 цэг ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын аян 33.4%-тай байгаа бөгөөд 4444 хүн вакцинд хамрагдсан байна. Аян 2016 оны 5 сарын 25-нд дуусна.
График 1. Дархлаажуулалтын хамралтын хувь, сумаар
/ 2016 оны 5 сарын 17-ны байдлаар/
График 2: Дархлаажуулалтын хамралтын хувь өрхөөр