Үндсэн цэс
- Нүүр
- АЙМГИЙН ТУХАЙ
- ИТХ
- НУТГИЙН УДИРДЛАГА
- ЗДТГазар
- МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
- ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ
- ИЛ ТОД БАЙДАЛ
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
- ТАЗ Салбар Зөвлөл
- Орон нутгийн өмч
- Зураг
Severity: Warning
Message: fopen(/var/cpanel/php/sessions/ea-php70/ci_session7uuqv41s5g2ti93jv6t2mhccjad4c3us): failed to open stream: Disk quota exceeded
Filename: drivers/Session_files_driver.php
Line Number: 177
Severity: Warning
Message: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/zavkhan1gov/public_html/system/core/Exceptions.php:272)
Filename: Session/Session.php
Line Number: 137
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн дэвшилтэд технологийг орон нутагт нэвтрүүлэх зорилт дэвшүүлж “Чадварлаг эмч” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн нээж хэлсэн үгэндээ иргэдэд чанартай, хүртээмжтэй, цаг алдалгүй тусламж үзүүлэх нь эрүүл мэндийн салбарын нэн тэргүүний зорилт бөгөөд энэхүү арга хэмжээ нь шинэ технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын байранд ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм гэдгийг онцоллоо. Тус сургалтад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 13.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд цахимаар 16 аймаг, танхимаар Архангай, Төв, Орхон, Говь-Алтай аймгийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирж оролцлоо. Монгол улс, хоол боловсруулах замын хавдар, түүний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлсээр байгаа бөгөөд 2022 оны статистик мэдээгээр 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба ходоодны хорт хавдар 17.2%, улаан хоолойн хорт хавдар 5.0%, бүдүүн гэдэсний хорт хавдар 4.4% -ийг эзэлж байна. Сургалт нь улаан хоолой, ходоодны хавдарыг эрт үед нь оношилох, үйлчлүүлэгчийг хүндрэлээс сэргийлж хяналтад байлгах, эмчилгээний зардлыг бууруулах, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалах, хавдарын үеийн цус алдалтын яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх зэрэг олон талын мэдлэг арга зүйд эмч, сувилагч нар чадавхжиж, шинэ технологи нэвтрүүлэх, сургалтаас гарсан санал, зөвлөмжийг орон нутгийн удирдлага, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн хоол боловсруулах замын эрсдэлтэй 3 тохиолдолд дурангийн хагалгаа хийх юм. Сургалтын үеэр “СИ АЙ ТИ” ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмж, сүүлийн үеийн BL7000 Япон улсад үйлдвэлэгдсэн дурангийн аппаратны иж бүрдлийг танилцуулж, хэрхэн ашиглах талаар зөвлөмж өгсөн байна.


Severity: Warning
Message: session_write_close(): Failed to write session data (user). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/cpanel/php/sessions/ea-php70)
Filename: Unknown
Line Number: 0