Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 сертификатын сургалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албатай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 25-27-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Сургалтад аймгийн 23 сумын 123 төрийн албан хаагч, иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл хамрагдаж нийт 53 хүн А3 сертификатын эрхтэй боллоо. Аймгийн хэмжээнд А3 гэрчилгээтэй 197 иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн албан хаагчид байна.