Аймгийн ЗДТГ болон Боловсрол соёлын газар, Аудитын газар, Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн ажилчин алба хаагчид “ Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил”-д хамрагдлаа.
1771 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлигын хэрэгжилт мөн Бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны 05 тоот тогтоолоор батлагдсан дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Завхан аймгийн хэмжээнд  2016 оны 05 дугаар сарын 23-с 06дугаар сарын 03-ыг хүртэл хугацаанд хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг явуулж эхэллээ.

 Сорил дээрх газруудаас эхэлсэн бөгөөд дараа дараагийн байгууллагуудад гаргасан хувиарын дагуу ажиллана. Иймд албан байгууллагууд ажилтан албан хаагчдаа идэвхитэй хамруулах тал дээр анхаарч ажиллах юм байна.

2016-05-24 19:08:38