Биеийн тамир, спортын салбарт :
Хөл бөмбөгийн “Идэрчүүдийн 15,17 хүртэл насны УАШТ2017” орон нутгийн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг энэ сарын 21-ны өдрөөс 28 -ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөл бөмбөгийн холбоо, Завхан аймаг дахт хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгууллалаа.
Ховд , Говь-алтай , Увс, Баянхонгор , Архангай , Завхан гэсэн 6 аймгийн 160 гаруй өсвөрийн тамирчид, МХБХ-ноос зохион байгуулах ажлын хэсгийн дасгалжуулагчид , аймаг бүрийн багш дасгалжуулагч , уг тэмцээнийг зохион байгуулхаар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн нийтдээ 200 гаруй хүний оролцоотойгоор энэхүү тэмцээн зохион байгуулагдсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёл урлагийн газар, ЕБС-иуд аймгийн хөл бөмбөгийн холбоо, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар хамтран бэлтгэл ажлыг хангаж , тэмцээний үйл ажиллагаа амжилттай явагдаж дууслаа.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Хүүхэд залуучуудын хөгжлийн төлөөх 3 тулгуурт бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, урлаг спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлэх, өсвөрийн шигшээ баг тамирчдыг дэмжих, амжилтыг ахиулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд аймгийн эдийн засаг ,нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд хүүхэд залуучуудын тэр дундаа их спортыг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг тусган аймгийн хөл бөмбөгийн холбоонд уг хэмжээнд зориулан 4.4 сая төгрөгний дэмжлэгийг үзүүлсэн байна.
Идэрчүүдийн 15 насанд I байрыг Н.Болор дасгалжуулагчтай Ховд аймаг, II байрыг Д.Лхавга дасгалжуулагчтай Увс аймаг, III байр С.Гантөмөр дасгалжуулагчтай Завхан аймгийн баг тамирчид, 17 насанд I байрыг Б.Төгсбилэг дасгалжуулагчтай Говь-алтай аймаг, II байрыг Н.Болор дасгалжуулагчтай Ховд аймаг, III байрыг Б.Мөнхзул дасгалжуулагчтай Архангай аймгийн баг тамирчид тус тус эзэлж “ АВАРГЫН ЦОМ”-ЫГ 15 насанд Н.Болор дасгалжуулагчтай Ховд аймаг, 17 насанд Б.Төгсбилэг дасгалжуулагчтай Говь-алтай аймгийн баг хүртсэн байна.