Уг тоглолтыг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Монгол үндэстний биет бус соёлын гайхамшиг өв морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 9 дүгээр зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 59 дүгээр тогтоол, "Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд зохион байгууллаа.
Тоглолтод Монгол Улсын консерваторийн харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш МУСТА С.Түмэнбаярын удирдсан “Мөнгөн чавхдас” морин хуурын чуулга, МУСТА, морин хуурч Б.Батбаярын үүсгэн байгуулсан “Дэвшил” сургуулийн “Тэнгэрлэг” хамтлаг оролцож морин хуурын шилдэг 20 бүтээлийг өргөн барив.