Соёл спорт, аялал жуулчлал СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2014 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН
1566 ХҮН ҮЗСЭН БАЙНА

СОЁЛ УРЛАГ..

            Морин хуур, уртын дуу, Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах сэргээн засварлах, Бий биелгээ, Монгол хөөмий, Монгол тууль зэрэг үндэсний хөтөлбөрийн тайланг гаргаж ССАЖЯамны хяналт шинжилгээ үнэлгээний газар, Аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэст гаргаж хүргүүлэв.

            Аймгийн Засаг даргын 134-р захирамжийн дагуу сумдын соёлын төвүүдийн 2013 оны үйл ажиллагааны үр дүнг гаргаж байр эзлүүлэн дүгнэлээ.

            Сумдын соёлын төвүүдийн 2014 онд Аймгийн Засаг даргатай байгуулах гэрээг шинэчлэн гаргалаа.

УРД ЧИГЛЭЛИЙН БҮСИЙН сургалтыг 2014 оны 01 сарын 18-20-ы өдрүүдэд Шилүүстэй сумын соёлын төв Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумдын соёлын төвүүдийн соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, музей техникийн ажилтан, номын санч зэрэг соёл урлагийн ажилтнуудад бүсийн сургалтаа зохион байгуулав.

ГОВИЙН ЧИГЛЭЛИЙН БҮСИЙН сургалтыг 2014 оны 03 сарын 20-22-ны өдрүүдэд Завханмандал сумын соёлын төвд Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Яруу, Эрдэнэхайрхан сумдын соёлын төвүүдийн соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, музей техникийн ажилтан, номын санч зэрэг соёл урлагийн ажилтнуудад бүсийн сургалтаа зохион байгуулав.

 

ХОЙД ЧИГЛЭЛИЙН БҮСИЙН сургалтыг 2014 оны 03 сарын 24-26-ны өдрүүдэд Сонгино сумын соёлын төвд, Нөмрөг, Түдэвтэй, Тэс, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Асгат, Цэцэн-Уул соёлын төвүүдийн соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, музей техникийн ажилтан, номын санч зэрэг соёл урлагийн ажилтнуудад бүсийн сургалтаа зохион байгуулав.

 

Бүсүүдийн сургалтанд 2013 оны ССАЖЯам, ССАЖГ-ын үйл ажиллагааны тайлан, Засаг даргын 134-р захирамжийн биелэлт сумдын соёлын төвүүдийн байр эзлэлт, соёл урлагийн байгууллагуудын статистик мэдээний гаргалт үр дүн, номын сангийн үйлчилгээний соёл, Монbiblo программын тухай ерөнхий ойлголт, номын санчдад дадлага ажил, номын сангийн автоматжуулалт, музейн үйл ажиллагааны тайлан, түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт гэрээгээр хариуцуулах, музейн үзмэрүүдийн хаяг тодорхойлолтыг хэрэглэх тухай зэрэг сургалтыг хийж  бүсийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцон нэгдсэн ярилцлагыг зохион байгуулав.  Бүсийн төв соёлын төв нь соёл олон түмний нэг шинэлэг ажил зохион байгуулж энэ ажлыг хэрхэн олон иргэдэд хүргэх оролцоог нэмэгдүүлэх талаар хамтран ярилцлаа. Нийт соёлын ажилтнууд тухайн бүсийн соёлын төв бүр дээр өөрсдийн үнэлгээг өгч цаашид хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар санал зөвлөмж өгч бүсээрээ хамтран ажиллах талаар санал санаачилга гаргалаа.

            Соёл урлагийн байгууллагуудын 2013 оны СУ-1, СУ-2, СУ-3, СУ-4, СУ-5, СУ-9, СУ-10, СУ-11, СУ-13, СУ-14, СУ-15, СУ-16, СУ-17 мэдээг гаргаж ССАЖЯамны хяналт шинжилгээ үнэлгээний газар, Соёлын биет бус өвийг өвлөсөн 6 ардын авьяастны мэдээллийг хүснэгтийн дагуу гаргаж Соёлын өвийн төвд хүргүүллээ.

Сумдын соёлын төвүүд, Номын сангийн үйл ажиллагааны 2010, 2011, 2012, 2013 оны үндсэн үзүүлэлтийг гаргаж ССАЖЯамны хяналт шинжилгээ үнэлгээний газарт явуулав.

Киноны төхөөрөмж тавигдах 10 сумын соёлын төвийн судалгааг гаргаж төслийн багийнханд хүргүүлж Шилүүстэй, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Баянтэс, Сантмаргац, Нөмрөг Сонгино зэрэг 8 суманд нэг бүр нь 19,9,631.3 төгрөгийн нийтдээ 156,904,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж киноны тоног төхөөрөмжийг тухайн сумдын соёлын төвийн ажилтнуудад хүлээлгэн өглөө. .

Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан соёл урлагийн салбарынхан ССАЖГазар ХЖТеатр, Музей, Номын сан, ХБК-н нийт ажиллагсад,  уран бүтээлчид оюутнууд, театрын өмнө талбайд тусгай хөтөлбөрийн дагуу Дэлхийн театрын өдрийн нээлт хийж  урлагийн номер үзүүлэн орой  19.00 цагаас  “Шүтээн гэмээр диван” ганц хүний жүжиг тоглож театрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.  Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэний 85 насны ойг тохиолдуулан  2014 оны 03 сарын 14-ны өдөр Б.Явуухулангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж Завхан аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Пунцаг, Хөгжлийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Зэвсэгт хүчний 325-р ангийн орлогч дарга дэд хурандаа Мэндбаяр, Аймгийн Музейн дарга Т.Ренчинванжил, ЕБС-ийн номч клубын суралцагчид болон сургуулийн номын санч, багш нар  оролцлоо.

2014 оны 05 сарын 12-17-ны өдрүүдэд Соёлын боловсролын сургууль дээр сумдын соёлын төвийн хөгжмийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахад 16 сумдын соёлын төвийн хөгжмийн багш нар ирж оролцож өдөрт 10 цагийн хичээлд сууж 4 цагийн кридеттэй сертификат олгож, тухайн сургуулийн захирал Бат-Эрдэнэ, ССАЖЯамны соёл урлагийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Баянзул нартай уулзуулан санал бодлоо солилцлоо.

ССАЖЯамнаас ирүүлсэн барилга, орон сууц хөрөнгө оруулалт, хүний нөөцийн ойтой сумдын судалгааг хугацаанд авч хүргүүлэв.

УГЗ Ц.Жамъянгийн “Зохиолын дууг хэн сайн дуулах вэ” дууны уралдааныг зохион байгуулж  Асгат, Баянтэс, Түдэвтэй, Тэс, Сонгино, Ургамал, Эрдэнэхайрхан, Идэр, Их-Уул, Яруу, Цагаанчулуут, Завханмандал, Отгон, Дөрвөлжин зэрэг сумдын 80 гаруй ардын авьяастнууд хүүхэд залуучууд ирж оролцон авьяасаа сорин өрсөлдөж Гран при шагналаар Эрдэнэхайрхан сумын хөгжмийн багш Энх-Амгалан түрүүлсэн байна.

 

Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн “Салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сургалтанд соёл урлаг, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын  үйл ажиллагааг эрхэлж байгаа 42 хүн оролцлоо. Сургалтанд соёл спорт аялал жуулчлалын газрын дарга, соёлын мэргэжилтэн, аялал жуулчлалын мэргэжилтэн, спортын мэргэжилтэн, Хөгжимт жүжгийн дарга, ня-бо, Музейн дарга ня-бо, Номын сангийн дарга, номын санч, спортын холбоод, аялал жуулчлал эрхэлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл, 23 сумын соёлын төвийн эрхлэгчид оролцож салбарт батлагдсан хууль дүрэм, шинээр боловсруулж байгаа хуулийн төсөл, цаашид хэрэгжүүлэн ажиллах үйл ажиллагааны талаар сургалт семинар боллоо.

ССАЖЯамны сайдын архелоги палетлогийн зөвлөх Б.Урантөгс нар 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ирж баруун аймгуудад явуулсан сургалтыг  Номын санд зохион байгуулав. Тус сургалтанд газрын алба, байгаль орчин, өмчийн алба, отгон тэнгэр хамгаалалтын алба, соёл урлагийн салбарынхан зэрэг 30 гаруй хүнийг оролцуулсан “Орон нутагт байгаа түүх соёлын дурсгал” сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтанд хамрагдсан салбар салбарын хүмүүсийн асуусан асуултанд хариулт өгч цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Жалханз хутагтад “мандал” өргөх ёслолыг Соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахад бэлтгэл ажил, 21 морин хуурчийг тоглуулах шинээр хутагтад зориулж зохисон дууг ХЖТ-ын дуучин Ундрах дуулж, хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид оролцсон арга хэмжээг зохион байгуулав.

СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН АЖИЛ

Аймгийн засаг даргын 2012-2016 оны мөрийн хөтөлбөр аймгийн нийгэм, эдийн засгий 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу спортын 8 төрлийн секц дугуйланг тогтмол хичээллүүлж байнà.          

   Биеийн тамир, спортын оны статистик мэдээг  соёл, спорт аялал жуулчлалын яамны биеийн тамир спортын газарт хүргүүллээ.

2014 оны 1-р улиралд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг чөлөөт бөх, цана, шатар, даам, волейбол, самбо, жүдо бөх, сагсан бөмбөг төрлөөр зохион байгуулж давхардсан тоогоор 3200 сурагчид оролцлоо.

  Аймгийн Засаг даргын 2013 оны 12 сарын 06 ны өдрийн А/322 тоот “Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай захирамжийн хүрээнд сар бүр хариуцсан албан газар, байгууллагуудтай хамтран иргэдийн дунд 3 удаа спортын 8 төрлөөр тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж нийт давхардсан тоогоор 4350  иргэд хөдөлмөрчид хамрагдлаа.

 

Албан байгууллага, улс төрийн нам болон нэрэмжит тэмцээнийг 4 удаа зохион байгуулж нийт давхардсан тоогоор 1800 орчим иргэд хөдөлмөрчид оролцлоо.

Аймгийн Үндэсний бөхийн холбоотой хамтран ойн баярууд болон сумдын тойргийн барилдаан, нэрэмжит барилдаануудыг 9 удаа зохион байгуулж 850 орчим иргэд хөдөлмөрчид хамрагдсан.

Аймгийн Үндэсний бөхийн холбоотой хамтран “Хөдөөгийн хүчтэн” сумдын тойргийн барилдааныг зохион байгуулан явуулав.

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх “АЛТАН ГАДАС” одонт цагдаагийн газартай хамтран  “ОЧИРВААНЬ SPRITE  LEAGUE 2014” сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгууллаа.

“Дуулиан-2020” хөл бөмбөгийн тэмцээнийг ерөнхий боловсролын сурагчдын дунд 2014 оны 02 сарын 11 ний өдөр аймгийн засаг даргын тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг амжилттай зохион байгуулан явуулж шигшээ тэмцээнд шалгарсан тамирчид Ховд аймагт болсон  тэмцээнд амжилттай оролцож ирлээ.

     

Өсвөр үеийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн, өсвөр үеийн волейболын бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн, өсвөр үеийн 100 буудалт даамны улсын аварга шалгаруулах тэмцээн, цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчид, дасгалжуулагч нараа бэлтгэн оролцуулж ажиллаа.

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 6 тамирчтай оролцож хөвгүүдийн 42 кг жинд барилдсан Т.Балжинням хүрэл медаль, охидын 56 кг жинд барилдсан Э.Дэнсмаа мөнгөн медаль, хүртсэн амжилтыг үзүүллээ.

Өсвөр үеийн 100 буудалт даамны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдаас  Тосонцэнгэл сумын үндэсний лобаротари сургуулийн сурагч Санжаасүрэнгийн Чойжилсүрэн 14-16 насанд хүрэл медаль, Тогмидын Ганчимэг 11-13 насанд хүрэл медаль, Ганболдын Ууганжаргал 8-10 насанд мөнгөн медàль, Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн сурагч Баттөрийн Өнөржаргал 8-10 насанд Алтан медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж түүнд эрэгтэй, эмэгтэй багаар оролцож эрэгтэй баг 3-р байр, эмэгтэй баг түрүүлсэн амжилтыг үзүүллээ.   

            Сумдын биеийн тамирын багш, чөлөөт бөхийн дасгалжуулагч нарт чөлөөт бөхийн шүүлтийн 8 цагийн сургалтыг Олон улсын шүүгч    Гансүх зохион байгуулан явууллаа.

Сумдын биеийн тамирын багш, спорт тоглоомын дасгалжуулагч нарт  дасгалжуулагч нарт шүүлтийн 16 цагийн сургалтыг  Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улсын А зэрэглэлийн шүүгч Г.Ууганбаяр удирдан зохион байгуулан явууллаа. Завхан аймгийн Их-уул сумын харьяат Монгол Улсын гарьд Б.Гончигдамбаар ахлуулсан аймаг, цэргийн цолтой 50 гаруй бөхчүүдийн 40 жилийн дараа Улаанбаатараас Завхан аймагт авчиран Даян-очир зусланд бэлтгэлийг нь хийлгэлээ. Бөхчүүдийг улс, аймгийн баяр наадамд амжилт гаргуулах, цол ахиулах зорилгоор 14 хоногийн хугацаатайгаар байр, хоолны асуудлыг аж ахуйн нэгж,  ард иргэдийн туслалцаатайгаар зохион байгуулан шийдвэрлэв.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

      АЙТИЭМ-аялал жуулчлалын үзэсгэлэнд Аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран оролцох бэлтгэх ажлыг хангаж  амжилттай оролцсон.

Үүнд:

  • Аялалын гарын авлага:   Орон нутгаа сурталчилсан тусгай сонирхолын аялалын мэдээлэл, жуулчны бааз, зочид буудал, маршрут, газрын зураг багтсан,
  • Отегрид пост карт: Аймгийн үзэсгэлэнт газруудын зургийг  багтаасан, ком .
  • Календарь:  Аймгийн үзэсгэлэнт газруудын зургийг  багтаасан календар

УБ-хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран  орон нутгийн аялалыг хөгжүүлэх тусгай аялалын хөтөлбөр маршрут гарган хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Аймгийн аялалын үндсэн  маршрут дахь зам дагуух тохижилт, угтах болон үдлэх цэгийн тоо байршилыг тогтоон гаргаж холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн аймгийн ИТХ-с хаврын тодотголоор төсвийн талаар хэлэлцүүлэхээр санал хүргэж ажилласан байна.

 

2016-03-03 03:10:53