Хөдөлмөрийн дотоод журам
4812 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

  1. Орон нутгийн өмчийн газар (цаашид “газар” гэх)-ын хөдөлмөрийн дотоод журам нь газрын зорилго, зорилтын хүрээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг юм.
  2. Энэхүү журмын зорилго нь газрын ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, үйлчилгээний чанар, бүтээмжийг  дээшлүүлэхэд оршино.
  3. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг Монгол улсын Төрийн албаны тухай хууль,хөдөлмөрийн тухай хууль болон  түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль,тогтоомжийг үндэслэн энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ. Энэхүү журмын холбогдох зүйл, заалт МУ-ын төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, болон бусад хууль, газрын дүрэмтэй зөрчилдсөн бол түүнийг хэрэглэхгүй холбогдох хууль, дүрмийн зүйл заалтыг баримтална.
  4. Тус газарт ажиллаж буй төрийн албан хаагчид дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана.
    1. Захирах захирагдах ёс
    2. Ил тод нээлттэй байх
    3. Мэргэшсэн, чадварлаг байх
    4. Шуурхай соёлч байдлыг хадгалах
    5. Ажил үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай байх
    6. Үйл ажиллагааны үр нөлөөний төлөө хариуцлага хүлээдэг байх
    7. Бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцогч, харилцан бие биенээ хүндэтгэдэг байх
    8. Төрийн албаны ёс зүйг баримтлан ажиллах
    9. Үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх

 

  1. Аймгийн төрийн албан хаагчийн баримталж ажиллах зарчим
    1. Хариуцлагатай байх
    2. Хүнд сурталгүй байх
    3. Иргэдтэйгээ ойр байж, тэдний санаа бодлыг сонсдог байх
    4. Шударга, авлигаас ангид байх
    5. Төрийн залгамж халааг хадгалах
    6. Багаар ажиллах
    7. Манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх
    8. Шуурхай, цаг хугацааг баримтлах
    9. Гүйцэтгэлийн хяналтыг байнга тавих
  2. Газар нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд Засгийн газраас батлагдсан тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааврыг мөрдөж ажиллана.
  3. Дотоод журмыг хамт олны хурлаар хэлэлцүүлэн, газрын даргын тушаалаар баталж мөрдөнө.
  4. Энэхүү журмын хэрэгжилтэд газрын дарга хяналт тавина.

 

ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ЧИГ, ХАНДЛАГА

  1.  
  2.  
    1. Алсын хараа

Завхан нутгийн хөгжил дэвшилд манлайлагч байж, мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн нутгийн захиргааны байгууллага байх

  1. Эрхэм зорилго

Төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх удирдлагыг сайжруулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангах

  1. Үзэл баримтлал

Бид-Байнга шинэ санааг эрэлхийлж, суралцагч байгууллага байж, бусдад түгээнэ.

  1. Эрхэмлэх үнэт зүйлс
    1.  Мэдлэгийг эрхэмлэнэ (Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана)

ГУРАВ. Дотоод журмын хамрах, хүрээ, харилцаа

2.1. Хөдөлмөрийн дотоод журмыг газрын нийт ажиллагсад даган мөрдөнө.

2.2.   Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулах харилцаа.

2.2.1. Удирдлага, дотоод үйл ажиллагаа,

2.2.2. Газрын эрх, үүрэг,

2.2.3. Ажилтны эрх, үүрэг,

2.2.4. Ажилд авах, томилох, түр томилох, ажлаас чөлөөлөх, халах, ажил хүлээлцэх,

2.2.5. Ажил, амралтын цаг, чөлөө, албан томилолт,

2.2.6. Цалин хөлс, нэмэгдэл хөлс,шагнал, урамшуулал, тэтгэмж,

2.2.7. Сургалт, хөгжил,

2.2.8. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн, хариуцлага,

2.2.9. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах,

2.2.10. Төрийн албан хаагч, ажилтны нийгмийн баталгаа

2.2.11. Дотоод хяналт шалгалт хийх /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

2.3. Хөдөлмөрийн дотоод журмын шинэчлэгдэх, нэмэлт, өөрчлөлт, орох тухай бүрд нийт ажиллагсдад танилцуулан даргын тушаалаар баталгаажуулна.

2.4. Энэхүү журмын хэрэгжилтэд  хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

Гурав. Удирдлага, дотоод үйл ажиллагаа

3.1. Удирдлага

3.1.1. Газрын өдөр тутмын үйл ажиллагааг эрх хэмжээний хүрээнд  газрын дарга удирдана. Даргын эзгүйд түүнийг албаны дарга орлон гүйцэтгэнэ.

3.1.2. Газрын дарга нь хууль, тогтоомжоор олгосон дүрэм эрхийн хүрээнд холбогдох асуудлаар МУ-ын Төрийн  албаны тухай,  хөдөлмөрийн тухай хууль, болон бусад хууль, тогтоомж, газрын дүрэм, энэхүү журамд нийцүүлэн газрын дүрэм, энэхүү журамд нийцүүлэн газрын дотоод үйл ажиллагааны хүрээнд дүрэм, журам баталж,мөрдүүлэх болон холбогдох бусад асуудлаар тушаал гаргана.

3.1.3.  Албаны дарга, ахлах мэргэжилтэн нар нь хариуцсан үйл ажиллагааныхаа чиг үүргийн дагуу ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана.

3.2. Ажлын төлөвлөгөө, тайлан, дүгнэх.

3.2.1. Газар нь үйл ажиллагааны төлөвлөгөөг жил, улирлаар төлөвлөнө.

3.2.2. Төлөвлөгөөнд газрын тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн ажил хэргийг  тусгаж газрын даргаар батлуулна.

3.2.3. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд албаны дарга, ахлах мэргэжилтэн нар хяналт тавьж, шинжилгээ хийж, улирал, жилээр дүгнэж газрын даргад танилцуулна.

3.2.4. Нэгжүүд газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлага болгон долоо хоног, сар, улирал,жилийн төлөвлөгөөг гаргах ба ажилтан нь ажлын долоо хоног, сар, улирлаар төлөвлөж ажиллах бөгөөд долоо хоногийн ажлын гүйцэтгэлийг Баасан гариг бүр өөрийн харъя албаны дарга, ахлах мэргэжилтэн нарт тайлагнаж энэхүү тайланг газрын даргад танилцуулна.

3.2.5. ХААА дарга, өмчийн ахлах мэргэжилтэн нар нь ажилтан ажлын гүйцэтгэлийг долоо хоног,сар, улирал, жилээр дүгнэж, хяналт тавина.

3.2.6. Үйл ажиллагааныхаа улирлын тайланг дараа улирлын эхний сарын 05-ны дотор газрын даргад танилцуулна.

                                  3.3. Дотоод ажлын зохион байгуулалт

3.3.1. Газрын дарга нь долоо хоног бүрийн Даваа гаригт газрын өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар мэдээллийг сонсож, ирэх долоо хоногийн хийж гүйцэтгэх ажлын талаар хэлэлцэнэ. Цаг үеийн нөхцөл байдал, ажлын шаардлагаар ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.

                                    3.4. Газрын ажлын уялдаа холбоо

3.4.1. ХАААлба, өмчийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд харилцан уялдаа холбоотой ажиллах бөгөөд харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллана.

3.5. Албан бичиг хэргийн хөтлөлт

3.5.1. Албан бичиг хэрэг хөтлөлтийг  Архивын ерөнхий газрын  2009 оны 68-тоот тушаалаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар” –т нийцүүлэн хөтлөх, баримт бичгийн төсөл боловсруулах, албажуулах, баримт бичгийн эргэлт, түүнд тавих хяналт, мэдээ, баримт бичиг, биет зүйлсийг тогтоох, хамгаалах, ашиглах, цахим баримт түүний ашиглалт, хамгаалалтыг ханган ажиллана.

                               Дөрөв: Ажил олгогчийн (газрын) эрх, үүрэг

4.1.. Газар дор дурдсан эрх эдэлнэ.

4.1.1. Ажилтнаас Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, газарт мөрдөгдөж байгаа дүрэм журмыг мөрдөхийг шаардах.

4.1.2. Монгол улсын Төрийн албаны тухай, хөдөлмөрийн тухай хуульд, заасан сахилгын шийтгэл, эд хөрөнгийн  бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага, газрын хөдөлмөрийн дотоод журмын болон бусад дүрэм, журамд заасан хариуцлагыг ажилтнуудад холбогдох үндэслэлийн дагуу ногдуулах.

4.1.3. Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд заасан үндэслэлээр ажилтан, албан хаагчийг чөлөөлөх, халах, дуусгавар болгох цуцлах.

4.1.4. Ажилтныг томилох, чөлөөлөх, тэдний үндсэн цалин нэмэгдлийг хууль, тогтоомжийн дагуу тогтоох.

4.1.5. Санаачлагчтай, идэвх зүтгэлтэй ажилласан, шинэ бүтээл, оновчтой санал гаргаж нэвтрүүлсэн, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан ажилтныг шагнаж, урамшуулах.

4.1.6. Ажлын шаардлагаар ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөөнд туссанаас бусад асуудлаар үүрэг, даалгавар өгөх, биелэлтийг шаардах.

4.2. Газар дор дурдсан үүрэг хүлээнэ.

4.2.1. Монгол улсын Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэх.

4.2.2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажиллах нөхцөл, боломж, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах.

4.2.3. Ажилтны санал, хүсэлт, байдлыг бичгээр хүлээн авч, судлан үзэж, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж хариуг мэдэгдэх.

4.2.4. Ажилтан албан хаагчдын бүтээлч идэвхийг өрнүүлж, өөрийн ур чадвар, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

4.2.5. Албан хаагчдын үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнэж, үйл ажиллагааны мэргэжлийн төвшинг үнэлэх, гүйцэтгэлийн үр дүнд тохирсон урамшуулал, шагнал, тэтгэмж, тусламж, олговор, нийгмийн асуудалд анхаарч дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бусад арга хэмжээг авах.

Тав. Албан хаагч, ажилтны эрх үүрэг

5.1. Ажилтан дор дурдсан эрх эдэлнэ.

5.1.1. Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, газрын хөдөлмөрийн дотоод журам болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журамд заасан цалин хөлс, нэмэгдэл хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, шагнал, урамшуулал, нэмэгдэл, нөхөн олговор, төлбөр, хангамж, хөнгөлөлт, чөлөө, ээлжийн амралт эдлэх,

5.1.2. Хөдөлмөрийн харилцаа болон хувийн асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо бичгээр гаргаж, шийдвэрлүүлэх,

5.1.3. Албан ажлынхаа зэрэгцээ мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, сургалтад хамрагдах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх,

5.1.4. Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай  хууль, бусад хууль  тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журамд заасан бусад эрхийг эдэлнэ.

5.2 Албан хаагч, ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ.

5.2.1.Монгол улсын Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль, тогтоомж, газрын хөдөлмөрийн дотоод журам, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэх, хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэм болон бусад төрийн дүрэм, журам, тушаал, заавар, удирдамжийг чанд сахин биелүүлэх,

5.2.2. Албан хэрэг, баримт бичгийн нууц хадгалалт, хамгаалалтыг зохих хууль, тогтоомжийн дагуу сахиж, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалан ажиллах.

5.2.3. Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах.

5.2.4. Албан хаагч, ажилтан нар хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш шударгаар хэрэгжүүлэх, зөрчил гаргахгүй ажиллах.

5.2.5. Ажил үүргээ ажлын цагт багтаан гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн санаачилгаар ажлын бус цагаар хийж дуусгахыг эрмэлзэх

5.2.6. Ажлын байранд, албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа болон мансууруулах бодис, анхаарал сарниулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хэрэглэхгүй, зөвшөөрсөн цэгээс бусад газарт тамхи татахгүй байх.   /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар өөрчлөн найруулсан/

5.2.7. Албан үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж, авилга авахгүй байх.

5.2.8.Албан үүргийн дагуу өөрт хариуцуулсан эд хөрөнгийн  биет бүрэн бүтэн байдлыг хариуцах, устгах, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, өөрийн буруугаас байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлөх.

5.2.9. Мэдээллийн аюулгүй байдал зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тухай мэдсэн даруйдаа өөрийн шууд удирдлагад нэн даруй мэдэгдэж арга хэмжээ авахыг шаардах.

5.2.10.Ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд хариуцсан ажил үүрэг, биет болон биет бус тайлан мэдээ, мэдээлэл (файл), эзэмшсэн, ашиглаж байсан эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх.

5.2.11. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж биелэлтийг нь хугацаанд нь эргэн танилцуулж захирах, захирагдах зарчмыг чандлан баримтлах.

5.2.12. Хууль тогтоомж, гэрээ, хөдөлмөрийн дотоод журам тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журамд заасан бусад үүргийг хүлээнэ.

5.2.13. Ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоох, ажлын байрны таатай орчинг бүрдүүлэх. Дарамт шахалт үзүүлсэн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

5.2.14. Төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг хориглоно. Зөрчсөн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулна. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

Зургаа: Албан хаагч, ажилтныг ажилд авах, томилох, түр

томилох ажлаас чөлөөлөх, халах, ажил хүлээлцэх.

6.1. Ажилд авах

6.1.1. Ажилтнуудыг ажилд авахад төрийн албаны тухай хуулийн 16,17-р зүйл болон хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдлөг болгоно.

6.1.2. Газрын даргын шийдвэрээр албан хаагчаар сул орон тооны болон эзгүй байгаа албан хаагчийн үүргийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу түр орлон гүйцэтгүүлж болно. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар өөрчлөн найруулсан/

 6.2. Ажлаас чөлөөлөх, халах.

6.2.1. Албан хаагч, ажилтныг ажлаас чөлөөлөх, халах, цуцлах харилцаанд Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн хууль тогтоомж, Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, энэхүү журам тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг тус тус баримтална.

6.2.2. Ажлаас чөлөөлж, халахад ажил хүлээлцэх хугацааг тогтоож, уг хугацааг даргын тушаалд зааж, ажил хүлээлцэх комиссыг томилно. Мөн санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа нийгмийн даатгалын ба эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох тэмдэглэлийг хийж хүлээлгэн өгнө.

6.3. Ажил хүлээлцэх.

6.3.1. Ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан, болон түр чөлөөлөгдсөн (нэг сар ба түүнээс дээш хугацаагаар чөлөө авсан) ажилтан газрын даргын тураалд ажил хүлээлцэх өдрийг өөрөөр заагаагүй бол тушаал гаргасан өдрөөс хойш ажлын 2 (хоёр) хоногт багтаан санхүүгийн болон холбогдох бусад тооцоог хийж дууссан ажлаа хүлээлцэн өгнө.

6.3.2. Ажил хүлээлцэх комисс ажилтан нар дээр бүртгэлтэй эд хөрөнгө, бусад зүйлсийг хүлээн авч тэмдэглэл хөтөлнө.

6.3.3. Ажил хүлээлгэн өгч байгаа ажилтан нь дараах асуудлаар дор дурдсан этгээдтэй тооцоо нийлсэн байна.

 Үүнд: 6.3.3.1. Биет болон биет бус (цахим) тайлан мэдээ мэдээлэл материалуудыг(файл) ажил хүлээн авч байгаа ажилтан болон хариуцсан албан тушаалтанд бүрэн хүлээлгэн өгөх.

6.3.3.2. Эзэмшин ашиглаж байгаа үндсэн хөрөнгөө (ажлын, ширээ,компьютер, телефон утас, тоног төхөөрөмж гэх мэт) холбогдох картаар үндсэн хөрөнгийн нягтлан бодогч,няравтай.

6.3.4. Ажилтантай эд хөрөнгийн тооцоо хийх явцад хүлээлгэн өгсөн эд хөрөнгө дутсан, үрэгдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд ажилтанд энэхүү журам болон холбогдох хууль, тогтоомж, журам гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Долоо: Ажил амралтын цаг, чөлөө олголт, албан томилолт

7.1 Ажлын цаг

7.1.1. Долоо хоногийн ердийн ажлын өдрүүд  Даваа гарагаас Баасан  гарагийг дуустал ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байх, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл байх бөгөөд ажил өглөөний 09:00 цагт эхлэж оройн 18:00 цагт дуусна. Үдийн завсарлагын үргэлжлэх хугацаа 13:00-14:00 хооронд байна.

7.1.2. Цаг ашиглалттай холбоотой ажлын цаг амралтын цаг, чөлөө олголт, албан томилолт, ээлжийн амралт, ажил таслах, хоцрох, цаг бүртгэл, тооцоо тайлан, хяналтыг энэхүү журам болон цаг ашиглалтын журмаар зохицуулна. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар өөрчлөн найруулсан/

7.2. Амралт

7.2.1. Ажилтан  Хөдөлмөрийн  хуулийн  болон  бусад хууль тогтоомжийн  дагуу  долоо хоногийн  Бямба,Ням гариг болон  нийтээр амрах  өдөр  баярын өдрүүдэд  амарна.

7.2.2. Ажилтан  нь жил бүр Хөдөлмөрийн  тухай хуульд заасан  хугацаагаар  газрын даргын  баталсан  хуваарийн дагуу  ээлжийн  амралтаа  тухайн  ондоо багтааж биеэр  эдлэх буюу  хэсэгчлэн эдлэх  хугацаа ажлын  7-15 хоногт  багтсан  байна.

7.2.3. Шинээр ажилд  орсон (өмнө нь нийгмийн  даатгалын  шимтгэл  төлж  улсад  ажиллаж  байсан) ажилтнуудын  ээлжийн амралтыг  газарт  ажилд  орсон  өдрөөс  хойш 6 сарын дараа, анх ажилд (нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй буюу улсад ажиллаж байгаагүй)болон нийгмийн  даатгалын шимтгэл  төлж байгаад 6 сараас дээш хугацаагаар  тасарсан  ажилтны  ээлжийн  амралтыг   тухайн  байгууллагад  тасралтгүй  9 сар ажилласны  дараа  олгох ба 2 амралтын  хоорондох  хугацаа  6 сараас  доошгүй байна.

7.2.4.Ажилтанд  олгох  чөлөөний (цалингүй) дээд хугацаа 3 сар хүртэл байх  бөгөөд  даргын  тушаалаар  олгоно.

7.2.5. Хүндэтгэн үзэх шалтгаантай албан хаагч, ажилтанд  цалинтай  чөлөөг  ажлын  5 хоног хүртэл хугацаагаар олгоно.  Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт  (Ажилтны гэр, орон сууц нь  байгалийн  гэнэтийн  аюул, гал түймэр, үер усанд нэрвэгдэх, ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон  хадам аав, ээж шууд асрамжид байдаг хүмүүс нь  хүндээр болон удаан хугацаагаар  өвчилсөн, асрах зайлшгүй нөхцөл байдал үүссэн, нас барсан )  /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар өөрчлөн найруулсан/

7.3.  Албан томилолт

7.3.1.  Ажилтан  нарын  албан  томилолтын   хуудсыг  газрын  дарга  батлах  ба  түүний эзгүйд  албаны  дарга батална.

Найм;  Цалин хөлс,нэмэгдэл  хөлс,

шагнал урамшуулал,тэтгэмж,  хөнгөлөлт.

8.1.  Цалин хөлс

8.1.1.  Ажилтанд  үндсэн  цалин ,нэмэгдэл цалин, шагнал  урамшуулал,олговор, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нөхөн төлбөр, хөнгөлөлтийг  мөрдөж буй  Төрийн албаны  тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль  тогтоомж  болон  журмын  дагуу  олгоно.

8.1.2 . Цалинг сар бүрийн  .... олгоно. Энэ  өдөр нийтээр  амрах  баярын  болон  долоо  хоногийн  амралтын   өдөр  таарвал  өмнөх  ажлын өдөр  нь  цалинг  олгоно.

8.2. Нэмэгдэл

8.2.1. Ажил  албан тушаал  хавсран  ажилласан,эзгүй  байгаа ажилтны  үүргийг  орлон   гүйцэтгэсний  нэмэгдэл  хөлсийг  үндсэн  цалингийн  40 хүртэл хувиар  тооцон  газрын  даргын   тушаалаар  олгоно.

8.2.2. Мэргэшлийн  зэргийн  болон бусад  нэмэгдлийг төр, захиргааны  холбогдох  байгууллагын  зохих  шийдвэрийг   үндэслэн  нэмэгдлийг олгоно.

8.2.3. Хууль, тогтоомжийн  хүрээнд  холбогдох  нэмэгдлийг олгоно.

8.3. Шагнал, урамшуулал

 8.3.1. Газар нь  үр бүтээлтэй, идэвх,зүтгэлтэй,хөдөлмөрлөж, шинэ санаачилга  гаргаж  нэвтрүүлсэн, эрхэлсэн ажилдаа  өндөр бүтээмж,ур чадвар,амжилт гаргасан  ажилтнуудыг  хамт  олны  хурлын  шийдвэрийг  үндэслэн  дор дурдсан  хэлбэрээр  шагнаж урамшуулна. Үүнд:

8.3.1.1. Сайшаах

8.3.1.2. Мөнгөн шагнал  шагнах

8.3.1.3 Төр, засгийн  шагналд  тодорхойлох

8.3.1.4.  Бусад

8.3.2. Төрийн,  засгийн  газрын, агентлаг,яамны жуух,тэргүүн, одон  медалиар  шагнагдсан  ажиллагсдад даргын тушаалаар  батлагдсан  урамшуулал олгоно.

8.4.  Тусламж,тэтгэмж.

 8.4.1. Ажилтан нарын өөрт нь болон ар гэрт  нь гачигдал (ажилтан ам бүл, гэр, орон сууц нь  байгалийн  гэнэтийн  аюул, гал түймэр,үер усанд нэрвэгдэх,ажилтны  эцэг, эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрсөн ах ,эгч, дүү болон  хадам аав, ээж шууд асрамжид байдаг  хүмүүс нь  хүндээр болон удаан хугацаагаар  өвчилсөн, нас барсан ) тохиолдсон үед ажилтан, түүний гэр бүлд  хөдөлмөрийн  дотоод  журмаар  батлагдсан  нэг удаагийн  буцалтгүй тусламж  олгох  буюу  бусад туслалцаа  үзүүлнэ.

8.4.2.Тусламж, тэтгэмжийн  хэмжээг  хөдөлмөрийн  дотоод  журмаар  батална.

                                                 Ес. Сургалт хөгжил

9.1.  Ажиллагсдыг сургах.

9.1.1. Байнгын  ажлын байранд  ажиллаж  байгаа ажилтан нь сургалтын  төлөвлөгөөний  дагуу  өөрийн  хариуцсан  чиглэлээр  газрын зардлаар  сургах.

9.1.2. Ажилтан  өөрийн зардлаар  дотоод, гадаадын  их, дээд сургууль, коллежид  суралцах  бол  ийнхүү суралцах  хугацаандаа  цалингүй чөлөө авах.

9.1.3.Байгууллагын  сургалт, хөгжлийн төлөвлөгөөг  гарган  ажиллана.

Арав:Хөдөлмөрийн  сахилга,

эд хөрөнгийн хариуцлага.

10.1. Сахилгын шийтгэл ногдуулах

10.1.1 Ажилтан  нь   Төрийн  албаны  тухай хууль,  Хөдөлмөрийн  тухай хууль, Хөдөлмөрийн  дотоод журам, дагаж мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, үр дүнгийн  гэрээ, хөдөлмөрийн  гэрээнд  заасан  үүргээ  зөрчсөн  тохиолдолд  холбогдох  хууль, тогтоомж, дүрэм, журамд  заасан   хариуцлага  хүлээлгэнэ.

10.1.2. Ажилтанд  сахилгын  шийтгэл ногдуулах  үндэслэлийг   заавал  шалгаж   тогтоон,  энэ  тухай  баримт үндэслэлийг  зөрчил  гаргасан  ажилтанд  урьдчилан  танилцуулсан байна.

10.1.3. Холбогдох  хууль  тогтоомж, дүрэм, журам, гэрээнд заасан  үүргээ  зөрчсөн, сахилгын зөрчлийн  шинж байдал, гэм буруугийн  хэмжээнээс  хамааруулан  хуульд  заасны  дагуу дараах  сахилгын  шийтгэлийг  ногдуулна.Үүнд:

10.1.3.1. Сануулах

10.1.3.2. Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар  20 хүртэл  хувиар  бууруулах

10.1.3.3. Ажлаас халах

10.1.4. Газар нь сахилгын шийтгэлийг шат  дараалуулан  ногдуулах үүрэг  хүлээхгүй.

10.1.5. Сахилгын  шийтгэлийг  газрын даргын  тушаалаар  ногдуулах  бөгөөд  ажилтанд танилцуулж  хувийн  хэрэгт  хавсаргана.

10.1.6. Сахилгын  шийтгэлийг  давхардуулан  ногдуулж  болохгүй.

10.1.7.Нийтийг хамарсан зохион байгуулалттай  арга  хэмжээнд  санаатайгаар   оролцоогүй  бусадтай  зүй бусаар  харьцсан, гадуур  хувийн ажлаар явахдаа   чөлөө зөвшөөрөл аваагүй  болон энэхүү   тохиолдолд  удаа  дараа давтагдсан  бол  сахилгын шийтгэл  ногдуулах.

10.1.8. Дараах зөрчил гаргасан ажилтан, албан  хаагчдыг төрийн албанаас хална.  /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар өөрчлөн найруулсан/

Үүнд:

10.1.8.1.Ажлын байранд, ажлын  цагаар архи  уусан болон түүнчлэн  албан  үүргээ  гүйцэтгэж  явах үед  архидан  согтуурсан, согтууруулах  ундааны  зүйл хэрэглэсэн.

10.1.8.2. Хүндэтгэн  үзэх  шалтгаангүйгээр  ажлын цагаас хоцорч   бүртгүүлсэн нь  нэг сарын  нийлбэр  30 минут-1 цаг хүртэл тасалсан.

10.1.8.3. Газрын даргын зөвшөөрөлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  дур мэдэн ажлаа тасалсан.  /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

10.2. Эд хөрөнгийн  хариуцлага  хүлээлгэх.

10.2.1. Ажилтанд эд хөрөнгийн  хариуцлага  хүлээлгэх  асуудлыг  шийдвэрлэхэд   хууль  болон бусад  холбогдох  эрх  зүйн актыг  баримтална.

10.2.2. Үүргээ  биелүүлэх  явцдаа өөрийн  буруугаас  байгууллагын  эд  хөрөнгийн  хохирол  учруулсан  ажилтанд  бусад  шийтгэл (сахилгын,захиргааны,эрүүгийн) ногдуулсан  эсэхийг  үл  харгалзан  эд  хөрөнгийн  хариуцлага  хүлээлгэнэ.

                               Арван нэг: Мэдээллийн аюулгүй  байдлыг хангах.

11.1. Байгууллагын  мэдээллийн (файл)  ирсэн,явсан  бичгийн  бүртгэл  болон бусад  бүртгэл,мэдээлэл программ хангамж  нь газрын өмч болно.

Арван хоёр:Байгууллагын  албан  хаагч, ажилтан  нийгмийн  баталгаа

12.1. Төрийн  байгууллагын  ажилтан  албан  хаагчдын  эдийн засгийн баталгааны эх  үүсвэр нь  цалин, нэмэгдэл, тэтгэмж, тусламж,урамшуулал мөн.

12.2.Төрүүлсэн  эцэг эх, эхнэр нөхөр,үр хүүхэд, төрсөн ах,эгч,дүү нас барсан  тохиолдолд 500000 төгрөг

12.3.Ажиллагсдын  сургалт, зар сурталчилгаа,спорт соёлын арга хэмжээ явуулахад төсөвт  тусгагдсаныг зарцуулах.

12.4.Хүүхдийн баяраар  хүүхдэд  (1 хүүхдэд)  15000 төгрөгийн  бэлэг  дурсгалын  зүйл   олгох.

12.5. Ажилтнуудад  сард  хоолны  үнийг 2500 төгрөгөөр  унааны  зардлыг  800 төгрөгөөр  бодож  олгоно.

Арван гурав: Дотоод хяналт шалгалт хийх

13.1. Газар нь Дотоод хяналт шалгалтын баг-тай байна.  Дотоод хяналт шалгалтын баг нь байгууллагын дотоод хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хийж гүйцэтгэнэ. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

13.2. Дотоод хяналт шалгалтын баг нь дагаж мөрдөх журам болон хяналт шалгалтын багийн жилийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

13.3. Дотоод хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, материалыг газрын даргад тайлагнаж, хяналт шалгалтын мөрөөр газрын даргын тушаалаар үүрэг даалгавар өгч болно. /Энэ заалтыг 2018 оны 09 сарын 10-ны өдрийн тушаалаар нэмсэн/

----------ооо0ооо----------

2017-11-01 11:11:11